Даамын холбоо офистой боллоо

763

Монголын даамын холбоо шинэ оффистой болов. Тодруулбал, Баруун дөрвөн замд байрлах Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордны Спорт цогцолборын 217 тоотод төвхнөлөө. Энд холбооны өдөр тутмын үйл ажиллагаа явагдахаас гадна өсвөр, залуучуудын шигшээ баг хичээллэж, МДХ-ны төв клуб сургалт явуулах юм.