ЕБС-ийн сурагчдын улсын аварга шалгаруулах тэмцээний удирдамж

827

Зорилго

  1. Тэмцээний зорилго нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд даамын спортыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Зохион байгуулагч

  1. Монголын даамын холбоо, 39-р сургууль, “Кэнс электрик” ХХК-иуд хамтран тус тэмцээнийг зохион байгуулна.

Оролцох тамирчид, насны ангилал

  1. Тэмцээнд зөвхөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагч-тамирчид оролцоно. 6-8, 9-11, 12-14, 15-17 насны ангилалд өрсөлдөнө.         

Хугацаа, зохиогдох газар, бүртгэл

  1. Тэмцээн 2018 оны 9-р сарын 15-16-нд Чингэлтэй дүүргийн 39-р сургууль дээр болно.
  2. Бүртгэл 2018 оны 9-р сарын 13-14-ны өдрүүдэд 9.00-19.00 цагийн хооронд МҮЭСТО-ы Спорт цогцолборын 217 тоотод байрлах Монголын даамын холбооны байранд явагдана. Тэмцээн эхлэх өдрийн өглөө бүртгэхгүй. Мөн утсаар, интернэтээр бүртгэхгүй.  
  3. Бүртгүүлэхээр ирэхдээ сурагчийн үнэмлэх, эсвэл сургуулийн тодорхойлолтыг биеийн байцаалт (төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн дэвтэр)-ын хамт авчирна.
  4. Бүртгэлийн хураамж 10.000 төгрөг. Бүртгүүлэхээр ирэхдээ мөнгийг бэлнээр төлнө.

Тэмцээн явуулах журам

  1. Насны ангилал бүрт швейцарь системээр 7-9 тавил тоглоно.  
  2. Тэмцээнийг Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны албан ёсны шүүлтийн программ Draughts Arbiter-аар шүүн явуулна.
  3. Оноолт, дүнг FMJD on Solkoff оноолтын дагуу хийнэ.  
  4. Оноо тэнцсэн тохиолдолд дараах байдлаар дүнг тооцно.
  5. Median Solkoff коэффициент
  6. Truncated Solkoff коэффициент

Шагнал урамшуулал

  1. Насны ангилал бүртээ эхний гурван байр эзэлсэн тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал гардуулна.

6-8 нас                      9-11 нас                    12-14 нас                  15-17 нас

I байр 50.000 ₮       I байр 60.000 ₮          I байр 70.000₮           I байр 80.000₮

II байр 40.000 ₮     II байр 50.000 ₮         II байр 60.000 ₮         II байр 70.000 ₮

III байр 30.000₮  III байр 40.000₮        III байр 50.000₮        III байр 60.000₮

  1. Багийн дүнг зөвхөн аймаг, дүүргээр гаргана. Ингэхдээ насны ангилал бүрт тухайн аймаг, дүүргийн ЕБС-иудын тамирчдаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн тус бүр нэг тамирчныг тодруулж, тэдгээрийн эзэлсэн байрын хамгийн бага онооны нийлбэрээр байр эзлүүлнэ. Багийн дүнгээр түрүүлсэн багт цом олгож, эхний 5 байр эзэлсэн багууд 50.000-150.000 төгрөгийн мөнгөн шагналтай.     
  2. Спортын цол, зэрэг олгоно.

МОНГОЛЫН ДААМЫН ХОЛБОО