“Чингис Опен 2019” зуун буудалт даамын дээд лигийн тэмцээн, өсвөр үеийн зүүн бүсийн АШТ-ий удирдамж

859

Нэг. Нийтлэг зүйл

  1. Тэмцээний зорилго нь зуун буудалт даамын спортыг хөдөө орон нутагт сурталчлан хөгжүүлэх, сүүлийн жилүүдэд орхигдоод байсан Зүүн бүсийн АШТ-ийг сэргээхэд оршино.
  2. Монголын даамын холбоо, Хан Хэнтийн даамын холбоо, Хэнтий аймгийн Хэрлэн сумын ЗДТГ, Ерөнхий боловсролын 1-р сургууль, “Алтан хүү” клубүүд хамтран тус тэмцээнийг зохион байгуулна.
  3. Тэмцээний нээлттэй ангилалд Монголын даамын холбооны 2019 оны Дээд лигийн чансааны оноо тооцно.  

Хоёр. Тэмцээний журам

  1. Дээд лигийн буюу Нээлттэй ангилалд эрэгтэй, эмэгтэй, ахмад тамирчид холилдон тоглоно. Мөн Зүүн бүсээс өөр харьяалалтай 14 хүртэлх насны өсвөрийн тамирчид Нээлттэй ангилалд өрсөлдөнө.
  2. Зүүн бүсийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Багануур аймаг, дүүргийн тамирчид 5-7, 8-10, 11-13 насны ангиллаар өрсөлдөнө. 
  3. Цагийн хяналт талдаа 1 цагаас багагүй байна.
  4. Ангилал бүрт швейцарь системээр 7-9 өрөг тоглож дүн гаргана.

Хоёр. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл

  1. Тэмцээн 2019 оны 2-р сарын 22-24-ний өдрүүдэд Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн байранд болно.
  2. Дээд лиг буюу Нээлттэй ангиллын бүртгэл 2019 оны 2-р сарын 22-ны 10.00-14.30 цагийн хооронд тэмцээний байранд болж, үргэлжлээд шууд тэмцээн эхэлнэ.
  3. Зүүн бүсийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээний бүртгэл 2019 оны 2-р сарын 22-ны 10.00-18.00 цагийн хооронд тэмцээний байранд явагдаж, 23-ны 9.00 цагаас тэмцээн эхэлнэ. 
  4. Хураамж: Нээлттэй ангилал – 15.000 төгрөг, Зүүн бүсийн АШТ –10.000 т

Дөрөв. Шагнал урамшуулал

  1. “Чингис Опен 2019” дээд лигийн тэмцээнд оролцогчдын тооноос шалтгаалан эрэгтэй ангилалд 5-8, эмэгтэй ангилалд 3, ахмадын ангилал 55-аас дээш насны)-д 2, орон нутгийн ангилалд 2, 14-16 насны ангилалд охид, хөвгүүдийн төрөлд тус бүр 1 тамирчныг шалгаруулж мөнгөн шагнал олгоно.
  2. Зүүн бүсийн АШТ-ий охид, хөвгүүдийн насны ангилал бүрт эхний 3 байрт шалгарсан тамирчдад мөнгөн шагнал олгоно.
  3. Спортын цол, зэрэг олгоно.

Утас: 9898-7909, 9907-9157, 9616-5545