М.Хишигбаяр Ази тивийн аварга боллоо

624

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах 100 буудалт даамын анхдугаар тэмцээн 2019 оны 3-р сарын 12-17-ны өдрүүдэд Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин оролцож, 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн байна.

Тодруулбал, тэмцээний эмэгтэйчүүдийн үндсэн төрөлд спортын мастер М.Хишигбаяр алт, дэд мастер П.Энхсаруул мөнгө, эрэгтэйчүүдийн үндсэн төрөлд II зэргийн тамирчин Д.Баасанхүү VII, дэд мастер Д.Болдбаатар X байр тус тус эзэлжээ. Харин рапид буюу түргэн тоглолтын төрөлд П.Энхсаруул мөнгө, М.Хишигбаяр хүрэл медаль хүртэж, Д.Баасанхүү VII, дэд мастер Д.Болдбаатар X байранд шалгарсан аж.

Одоо манай тамирчид 3-р сарын 18-22-ны өдрүүдэд болох Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Дэлхийн цомын цувралын нэг гараа болох “Ташкент Опен 2019” тэмцээнд үргэлжлүүлэн оролцож байна.