Дэлхийн цомын тэмцээний ээлжит гараа “Turkish Open 2019” энэ сарын 7-14-ний өдрүүдэд Анталия хотноо болж өндөрлөлөө. Туркийн нээлттэй тэмцээнд 11 улсын 36 тамирчин оролцсоны 18 нь олон улсын их мастер цолтон байв. Тэмцээний эхний хоёр тойрог санаанд оромгүй тоглолтуудаар дүүрэн байлаа. Тухайлбал дан гроссмейструудтай тоглосон БНХАУ-ын Xiong Zhiyong 4, ОХУ-ын Аяника Колодезникова (Кычкина), БНХАУ-ын Li Zhenyu нар тус бүр 3 оноо авсан юм. Гэвч Xiong Zhiyong дөрөвдүгээр тойрогтоо Украины их мастер Юрий Аникеевт хожигдсоноор тэргүүлэгчийн байр суурь солигдсон. Улмаар Юрий наймдугаар тавилдаа А.Георгиевтэй оноо тэнцэх хүртлээ ганцаархнаа хүснэгтийн тэргүүнд бичигдсэн. Тэд зургадугаар тавилд хоорондоо таарч тэнцээд байлаа. Харин ялагчийн хувь заяаг сүүлчийн тойрогт Хятадын залуу мастер Z. Xiong-ий их мастер М.Амриллаевыг хожсон өрөг шийдсэн гэхэд болно. Түүний ялалтын ачаар Ю.Аникеев коэффициентийн давуугаар тэмцээний аваргаар тодорсон юм. Мөнгө, хүрэл медалийг экс-дэлхийн аварга А.Георгиев (ОХУ), Гунтис Валнерис (Латви) нар хүртлээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд дэлхийн аваргын титмийг эзэмшигч Наталья Садовска (Польш) тэргүүлсэн байна. Тэмцээний дүн-г үзнэ үү.
Ю.Аникеев “Turkish Open 2019”-д түрүүлэв
729