Нэг. Нийтлэг зүйл
– Тэмцээний зорилго нь зуун буудалт даамыг сурталчлан хөгжүүлэх, 2019 оны залуучуудын ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулахад оршино.
– Тус тэмцээнийг Монголын даамын холбоо, “Роял” олон улсын дээд сургууль, “Ард даатгал” ХХК-иуд хамтран зохион байгуулна.
– Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.
Хоёр. Насны ангилал
– Тэмцээнд 2000, 2001, 2002 онд төрсөн 17-19 насны тамирчид оролцоно.
Гурав. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл
– Тэмцээн 2019 оны 3-р сарын 29-31-ний өдрүүдэд “Роял” олон улсын дээд сургууль дээр болно. Тус сургууль Зуун айлд Хүүхдийн II эмнэлгийн зүүн талд байрладаг.
– Бүртгэл 2019 оны 3-р сарын 29-ний 12.00-15.30 цагийн хооронд “Роял” олон улсын дээд сургуулийн 8-р давхарт байрлах Урлагийн танхимд болж, үргэлжлээд шууд тэмцээн эхэлнэ.
– Бүртгүүлэхээр ирэхдээ иргэний үнэмлэх юм уу эрүүл мэндийн дэвтэр, тэмцээний хураамж 10.000 төгрөгийг авчирна.
Дөрөв. Тэмцээний журам
– Швейцарь системээр 7-9 өрөг тоглох бөгөөд улсын цол, зэрэгтэй шүүгчид тэмцээнийг шүүнэ.
– Тэмцээний оноолт, дүнг Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны албан ёсны лицензтэй программаар шүүн явуулна.
Тав. Шагнал урамшуулал
– Эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрт эхний 5 байр эзэлсэн тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл гардуулж, мөнгөн шагнал олгоно. Ангилал бүрийн эхний 3 байр эзэлсэн тамирчид 2019 оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авна.
– Спортын зэрэг, цол олгоно.