Дээд лигийн ээлжит тэмцээн боллоо

878

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг Дээд лигийн цувралын энэ оны хоёр дахь тэмцээн өнгөрөгч ням гаригт “Роял” дээд сургууль дээр зохиогдлоо. Өсвөрийн УАШТ-ий өмнөх томоохон сорилго болсон тус тэмцээнд их мастер Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал тэргүүтэй 100 тамирчин оролцсон юм.

Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад ДДХМ Ц.Хашчулуун 16 оноогоор аваргалж, ДДХМ С.Даваадорж 15, СМ Э.Энх-Эрдэнэ 14 оноогоор удааллаа. “Айргийн тав”-д ДДХМ Г.Гэрэлболд, СМ Б.Энхрийлэн нар шалгарсан байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд СМ Б.Мишээл, Б.Есүй, У.Цэрэндолгор нар эхний гурван байр эзэлсэн. Ахмадын ангилалд СМ Л.Гансүх, ДМ Б.Өлзий, СМ Р.Цэнд, хөвгүүдийн ангилалд СМ Б.Баярманлай, охидын ангилалд ДДХМ Э.Хүслэн нар шагналт байранд шалгарлаа. Тэмцээний ДЭЛГЭРЭНГҮЙ ДҮН-г үзнэ үү.