“Хаврын гран-при 2019” дээд лигийн тэмцээний удирдамж

811

Нэг. Нийтлэг зүйл

  1. Тэмцээний зорилго нь зуун буудалт даамын спортыг сурталчлан хөгжүүлэх, 2019 оны улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох даамчдын бэлтгэлжилтийг хангахад оршино.
  2. Монголын даамын холбоо, “Алтан хүү”, “Хийморь хөлөг” клуб, “Шавь” цогцолбор сургууль, “Энгүүмэл билэг” ХХК, “Шашки” сэтгүүлийн нэрэмжит бодлого бодолтын 1987, 1989 оны олон улсын уралдааны аварга Л.Цэрэнбямба агсны гэр бүл, үр хүүхдүүд хамтран зохион тус тэмцээнийг зохион байгуулна.  
  3. Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.
  4. Тэмцээний дүнг оны шилдэг даамчныг шалгаруулах “Final 2019” шигшээ тэмцээнд оролцох эрхийн оноо цуглуулахад тооцно.

Хоёр. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл

  1. Тэмцээн 2019 оны 4-р сарын 19-21-ний өдрүүдэд нийслэлийн Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургуулийн даамын клуб дээр болно.
  2. Бүртгэл 2019 оны 4-р сарын 19-ны 13.00-16.30 цагийн хооронд тэмцээн болох байранд болж, үргэлжлээд шууд тэмцээн эхэлнэ.
  3. Бүртгэлийн хураамж 20.000 төгрөг.

Гурав. Тэмцээний журам

  1. Тэмцээн нээлттэй хэлбэрээр зохиогдох ба эрэгтэй, эмэгтэй, ахмад, өсвөр насны тамирчид холилдон тоглоно.
  2. Цагийн хяналт нэг талдаа 50 мин + бонус 10 сек байна.
  3. Швейцарь системээр 9 өрөг тоглоно.
  4. Тэмцээний оноолт, дүнг Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны албан ёсны лицензтэй программ Draughts Arbiter-аар шүүн явуулна.
  5. Оноо тэнцсэн тохиолдолд дараах байдлаар дүнг тооцно.

-Швейцарь системийн Truncated Solkoff коэффициент

-Швейцарь системийн Median Solkoff коэффициент

Дөрөв. Шагнал урамшуулал

  1. Нээлттэй ангилалд эхний 8, эмэгтэй ангилалд 3, ахмадын ангилал (55-аас дээш насны)-д 3, өсвөр, залуучуудын U-14, U-20 ангилалд охид, хөвгүүдийн төрөлд тус бүр 1 тамирчныг шалгаруулж, нийт 18 оролцогчид мөнгөн шагнал олгоно.
  2. Спортын цол, зэрэг олгоно.  

МОНГОЛЫН ДААМЫН ХОЛБОО

Утас: 9819-1288, 9616-5545, 9533-1166, 8800-4087