Спортын мастер Ц.Сандуузын нэрэмжит Зүтгүүрийн депогийн тэмцээний удирдамж

879

Нэг. Нийтлэг зүйл

  1. Тэмцээний зорилго нь зуун буудалт даамын спортыг сурталчлан хөгжүүлэх, уламжлалт тэмцээнийг сэргээх, 2019 оны Ази тивийн АШТ-д оролцох даамчдын бэлтгэлжилтийг хангахад оршино.
  2. Монголын даамын холбоо, “Алтан хүү”, УБТЗ-ын Татах хэсгийн “Дөл” клуб, даамын спортын ууган мастеруудын нэг, 1969 оны улсын аварга, спортын мастер Л.Сандууз агсны гэр бүл, үр хүүхдүүд хамтран зохион тус тэмцээнийг зохион байгуулна. 
  3. Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.
  4. Тэмцээний дүнг Дээд лигийн чансааны оноо цуглуулахад тооцно.

Хоёр. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл

  1. Тэмцээн 2019 оны 5-р сарын 24-26-ны өдрүүдэд УБТЗ-ын Зүтгүүрийн депогийн спорт танхимд болно.
  2. Бүртгэл 2019 оны 5-р сарын 24-ний 13.00-16.30 цагийн хооронд тэмцээн болох байранд болж, үргэлжлээд шууд тэмцээн эхэлнэ.
  3. Бүртгэлийн хураамж 20.000 төгрөг.

Гурав. Тэмцээний журам

  1. Тэмцээн нээлттэй хэлбэрээр зохиогдох ба нас, хүйс, цол зэрэг харгалзахгүй холилдон тоглоно.
  2. Цагийн хяналт нэг талдаа 50 мин + бонус 10 сек байна.
  3. Швейцарь системээр 9 өрөг тоглоно.
  4. Оноо тэнцсэн тохиолдолд дараах байдлаар дүнг тооцно.

-Швейцарь системийн Truncated Solkoff коэффициент

-Швейцарь системийн Median Solkoff коэффициент

Дөрөв. Шагнал урамшуулал

  1. Нээлттэй ангилалд эхний 8, эмэгтэй ангилалд 3, ахмадын ангилал (55-аас дээш насны)-д 3, өсвөр, залуучуудын U-11, U-14, U-20 ангилалд охид, хөвгүүдийн төрөлд тус бүр 1, Зүтгүүрийн депогийн 3 тамирчныг шалгаруулж, нийт 23 оролцогчид өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.
  2. Спортын цол, зэрэг олгоно.  

МОНГОЛЫН ДААМЫН ХОЛБОО

Утас: 9819-1288, 9616-5545, 9533-1166, 8800-4087