2019 оны оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний удирдамж

807

Нэг. Нийтлэг зүйл
– Тэмцээний зорилго нь зуун буудалт даамыг сурталчлан хөгжүүлэх, 2019 оны оюутны улсын аваргуудыг шалгаруулахад оршино.
– Тус тэмцээнийг Монголын даамын холбоо, Техник технологийн дээд сургууль, 1975, 1977 оны улсын аваргын хүрэл медальт, спортын мастер С.Лхагвасүрэн агсны гэр бүл, үр хүүхдүүд хамтран зохион байгуулна.
– Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.

Хоёр. Насны ангилал
– Тэмцээн эрэгтэй, эмэгтэй төрөлд, 27-гоос доош насны ангиллаар явагдана. Их дээд сургуульд бакалавр болон магистраар суралцаж буй оюутнууд оролцоно.

Гурав. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл
– Тэмцээн 2019 оны 9-р сарын 20-22-ны өдрүүдэд 10-р хороололд орших Техник технологийн дээд сургууль дээр явагдана. 
– Бүртгэл 2019 оны 9-р сарын 20-ны 13.00-15.30 цагийн хооронд тэмцээн болох байранд явагдаж, үргэлжлээд тэмцээний 1-р тавил шууд эхэлнэ.
– Бүртгүүлэхээр ирэхдээ оюутны үнэмлэх, тэмцээний хураамж 10.000 төгрөгийг авчирна.

Дөрөв. Тэмцээний журам
– Швейцарь системээр 7-9 өрөг тоглоно.
– Оноолт, дүнг Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны албан ёсны шүүлтийн программ Draughts Arbiter-аар шүүн явуулна.

Тав. Шагнал урамшуулал
– Төрөл тус бүрт эхний таван байр эзэлсэн тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл гардуулж, мөнгөн шагнал олгоно.
– Спортын цол, зэрэг олгоно.

УТАС: 9616-5545, 8800-4087, 9533-1166