Африк тивийн Зааны ясан эрэг улсын нийслэл Ямусукро хотноо зохиогдсон эрэгтэйчүүдийн 60 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. 12 улсын 20 тамирчин бараг гурван долоо хоногийн турш тойргоор өрсөлдөхөд ОХУ-ын их мастер Александр Георгиев 28 оноогоор аваргалж, дэлхийн аваргын 10 (!) дахь түрүүгээ авсан юм. Мөнгөн медалийг Хятадын залуу од, 15 настай Пан Имин хүртэв. Тэрбээр 8 хожиж, 11 тэнцэн нийт 27 оноо авч, чансаагаа +102-оор ахиулсан юм. Хүрэл медалийг Латвийн их мастер Гунтис Валнерис хүртлээ.ДАШТ-д анх удаагаа оролцсон ОУМ Ц.Отгонбилэгийн хувьд 12 оноо авсан амжилтаар 17-р байранд орлоо. Камерун, Кот д’Ивуар, Сенегалын даамчдыг хожсон манай тамирчин сүүлийн өрөгтөө А.Георгиевтэй тэнцсэн байна.ДАШТ-ий дүн, тоглолтуудыг тэмцээний албан ёсны сайт https://www.fijdci.com/ хаягаас үзнэ үү.
А.Георгиевийн 10 дахь түрүү
851