“Final 2019” эхэллээ

883

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран 2019 оны туршид зохион байгуулсан Дээд лигийн 10 цувралын нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо цуглуулсан шилдэг 10 тамирчин оны шилдэг даамчны алдрын төлөө өрсөлдөх “Final 2019” шигшээ тэмцээн эхэллээ. Энэ жилийн хувьд нийт оролцогчдын 80 хувь нь олон улсын цолтнууд бөгөөд 13-19 насны дөрвөн эмэгтэй тамирчин оролцож байгаа нь урд өмнө тохиолдож байгаагүй үзүүлэлт юм. 

УБТЗ-ын Зүтгүүрийн депогийн Сургалтын танхимд зохиогдож буй энэхүү тэмцээн таван өдрийн турш үргэлжилж, 13-ны баасан гаригт өндөрлөх юм. Тэмцээнийг Б.Одхүү захиралтай “Кэнс электрик” ХХК ивээн тэтгэж байгаа аж.

Сонирхуулахад 2016 онд ДДХМ Ц.Хашчулуун, 2017, 2018 онд ОУИМ Д.Эрдэнэбилэг нарын оны төгсгөлийн тэмцээнд түрүүлж байжээ.

FINAL 2019-ын оролцогчид

  1. ОУИМ Дөлийн ЭРДЭНЭБИЛЭГ (“Шинэ Монгол” сургууль)
  2. ОУИМ Ганбаатарын ГАНЖАРГАЛ (“Ирээдүй” клуб)
  3. ОУИМ Баярын МИШЭЭЛ (“Ирээдүй” клуб)
  4. ДДХМ Ганболдын ГЭРЭЛБОЛД (Shoelove)
  5. ДДХМ Цогтбаатарын СҮХБАТ (“Хасу-Мегастарс” клуб)
  6. ДДХМ Цэвээнсүрэнгийн ХАШЧУЛУУН (“Дебют” клуб)
  7. ДДХМ Ганбаагийн ХЭРЛЭНМӨРӨН (“Идэр” их сургууль)
  8. ДДХМ Энхболдын ХҮСЛЭН (“Алтан хүү” клуб)
  9. СМ Цэрэнбямбын ЭРДЭМБИЛЭГ (“Хийморь хөлөг” клуб)
  10.  СМ Баатархүүгийн АНУЖИН (“Алтан хүү” клуб)