Туркийн Измир хотноо болж буй өсвөр, залуучуудын ДАШТ-ий охидын 8-10, 17-19 насны ангиллын дүн гарчээ. Монголын багийн анхны медалийг залуучуудын ангилалд тоглосон ОУИМ Б.Мишээл хүртлээ. Өнгөрсөн жил өсвөрийн 14-16 насны ангилалд мөнгөн медаль авч байсан тэрбээр энэ жил залуучуудын буюу 17-19 насанд ангилал ахиж оролцохдоо 8 тавилаас 11 оноо авч, хүрэл медалийн болзол хангасан байна.
8-10 насны охидын ангилал мөн 8 өрөг тоглож дүнгээ гаргахад дэд мастер Э.Даариймаа амжилттай тоглож коэффицентийн зөрүүгээр 4-р байранд орлоо.