Туркт болж буй ДАШТ-ий 17-19 нас буюу залуучуудын ангилалд өрсөлдсөн ДДХМ Мөнхбаатарын ШИЙРАВЖАМЦ 13 оноо (4 хожиж, 5 тэнцсэн) авсан амжилтаар МӨНГӨН медалийн болзол хангалаа. Төгсгөлийн тойрогт тэрбээр ОХУ-ын Роман Лдоковтой тэнцсэн бол түүний гол өрсөлдөгч Анатолий Протодяконов Суринамын Bhagwandas, Arwien-ыг хожиж, ДАШТ-ий 5 дахь алтан медалиа хүртсэн байна. М.Шийравжамц нь 2016 онд мөн Измирт болсон ДАШТ-ий 14-16 насны ангилалд түрүүлж, дэлхийн аварга болж байсан билээ.
М.Шийравжамц мөнгөн медаль хүртэв
918