1999-2014 оны хооронд Орхон, Дархан-Уул, Булган аймгуудад 200 орчим тэмцээн зохион байгуулж, тус бүс нутгийн даамын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан даамын зүтгэлтэн бол БТС-ын тэргүүний ажилтан, спортын мастер Цэнд-Аюушийн Алтанхуяг билээ. Түүний нэрэмжит төвийн бүсийн аймгуудын аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 26-27-ны өдрүүдэд Эрдэнэт хотын “Оюуны спортын өргөө”-д зохион байгуулагдлаа.
Тэмцээнд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Төв аймгийн нийт 78 тамирчин ухаанаа уралдуулсан бөгөөд оролцогчдын дунд Дэлхийн даамын холбооны дэд мастер цолтон 1, спортын мастер 10, дэд мастер 13 байсан юм.
Тэмцээний дэлгэрэнгүй дүнг дараах холбоосоор үзнэ үү. https://results.fmjd.org/tournaments/2024/f_1479/tournament_table_acc_places.html
Эрэгтэй ангилал:
1-р байранд ДДХДМ Н.Бат-Ирээдүй Дархан-Уул аймаг
2-р байранд ДМ Х.Цэрэндаш Дархан-Уул аймаг
3-р байранд ДМ Б.Бат-Эрдэнэ Орхон аймаг
4-р байранд СМ Б.Сайнжаргал Орхон аймаг
5-р байранд ДМ Б.Баасансүрэн Орхон аймаг
Эмэгтэй ангилал:
1-р байранд ДМ А.Оюунгэрэл Төв аймаг
2-р байранд ДМ Б.Золбоо Төв аймаг
3-р байранд ДМ Б.Хонгорзул Орхон
4-р байранд ДМ Г.Итгэл Орхон
5-р байранд А.Наранчимэг Төв аймаг
Хүүхдийн ангилал:
Хөвгүүд: З.Чингис Орхон аймаг
Охид: О.Солонго Хөвсгөл аймаг
Ө.Алтан-Очир Булган аймаг
Э.Амгалантөр Сэлэнгэ аймаг
Ж.Жанбота Төв аймаг