Гуравдугаар сарын 7-14-нд Турк улсын Анталия хотноо Turkish Open тэмцээн болж өндөрлөлөө. Дэлхийн олон оронд мөрдөгдөж буй хөл хорионы дэглэмийн улмаас Туркийн нээлттэй тэмцээнд ердөө 20 гаруйхан тамирчин оролцсон байна. Хэдий тийм ч нийт оролцогчдын 85-иас дээш хувь нь олон улсын цолтой тамирчид байв. Өрсөлдөөн энэ хэрээр ширүүхэн өрнөж, Нидерландын залуу их мастер Мартин ван Айзендорн 13 оноогоор ялагчаар тодорч, түүний нутаг нэгт ОУИМ Ян Гронендейк, экс-дэлхийн аварга ОУИМ Гунтис Валнерис (Латви) нар тус бүр 12 оноогоор удаалжээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Укрианы их мастер Виктория Мотричко 10 оноогоор өнгөлжээ. Turkish Open-ий дэлгэрэнгүй дүн болон өргүүдийг https://results.fmjd.org/tournaments/2020/f_174/index.html холбоосоор үзнэ үү.
Залуу их мастер түрүүлэв
860