Манурийн цайны газар

1245

Зуун буудалт даам үүсмэгцээ (1723 он) Францад өргөн дэлгэрэв. Судлагдаагүй шинэ тоглоом олны сонирхлыг соронздон татах болов. Нэгэн цайны газрын үйлчлэгч Манури гэдэг хүн энэхүү тоглоомыг гарамгай эзэмшсэнээрээ нэрд гарч, түүний уран гоё тоглолтоос суралцах, үзэж таашаал авахаар даам сонирхогчид уг кафед ирдэг боллоо. Удалгүй Манури өөрийн хүслээ биелүүлж, Парист хувийн цайны газраа нээсэн нь даамчдын байнга цугладаг газар болон хувирсан гэдэг. Энд гүн ухаантан Жан Жак Руссо, математикч Шарль де Кондамен, Сангийн яамны сайд Маркиз де Колон зэрэг тухайн үеийн Францын боловсролтой хүмүүс ирж тоглодог байв. Мануриг даамын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан гэж үздэг. Тэрбээр 1770 онд бичиж хэвлүүлсэн “Даамын шастир” хэмээх номондоо хөлөг дээрх тоон бичлэгийг зохион оруулсан нь одоо ч хэрэглэгдсээр байна. Ингээд түүний туурвисан олон гайхалтай санаануудын нэг “Манурийн цохилт” хэмээн алдаршсан комбинацийн нэгэн жишээг толилуулъя. Зөвлөлтийн нэртэй их мастер Николай Мищанский – Михаил Кореневский нарын тоглолтод цагаанаар тоглосон Мищанский өрсөлдөгчөө Манурийн цохилтоор буулган авсан юм.