Монголын даамын холбоо (MDF)-ноос мастерын болон дэд мастерын балл олгох тэмцээнүүдийг цэгцэлж журамлан, зохион байгуулалтын хувьд шинэ хэлбэрт оруулан Сонирхогчдын лиг, Сонирхогчдын УАШТ-ийг зохион байгуулах болсон билээ. Үүний хүрээнд 2018 онд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд, 2019 онд Архангай аймагт, 2020 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд Даам сонирхогчдын УАШТ-ийг зохиогоод байна. Тэгвэл тус тэмцээнийг дараагийн хоёр жилд хүлээн авах аймгууд тодорлоо. Тодруулбал, 2021 оны тэмцээнийг Эрдэнэт, 2022 оны тэмцээнийг Дархан хотод зохион байгуулахаар болжээ.
Сонирхогчдын УАШТ Дархан, Эрдэнэтэд зохиогдоно
1022