Даамчид ДАШТ-д оролцож байна

1502

Өнөөдөр Эстонийн нийслэл Таллин хотноо зуун буудалт даамын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Хоёр долоо хоногийн турш үргэлжлэх тус тэмцээнд 30 шахам орны 50 гаруй даамчин ухаанаа уралдуулж буй. Манай улсаас Олон улсын их мастер Баярын Мишээл, Мөнхбаатарын Нямжаргал, Дэлхийн даамын холбооны мастер Цогтбаатарын Сүхбат нарын гурван тамирчин оролцож байна.

Тэмцээний эрэгтэй ангилалд 40 тамирчин дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж, хэсэг тус бүрээс шалгарсан гурав, нийт 12 тоглогч финалын шатанд шалгаран цааш өрсөлдөх юм. Харин эмэгтэй ангилалд 16 даамчин тойргийн журмаар тоглон аваргаа тодруулна.    

Монголын даамчдын хувьд насанд хүрэгчдийн дэлхийн аваргад эмэгтэйчүүд 1999 оноос, эрэгтэйчүүд 2001 оноос хойш оролцож ирсэн түүхтэй.