Нэг. Нийтлэг зүйл
- Тэмцээний зорилго нь даамын спортыг сурталчлан хөгжүүлж, 2009 оноос хойш тасраад буй уламжлалт тэмцээнийг сэргээх, 2021 оны 11 дүгээр сард Польш улсад зохиогдох өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын бэлтгэлжилтийг хангахад оршино.
- Тэмцээнийг Монголын даамын холбоо, Нийслэлийн даамын холбоо, “Алтан хүү” клуб, “Монгени” цогцолбор сургууль хамтран зохион байгуулна.
- Тэмцээнийг Монголын даамын холбооны тэмцээн уралдаан зохион байгуулах дүрэм, халдвар хамгааллын журмыг баримтлан зохион байгуулна.
Хоёр. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл
- Тэмцээн 2021 оны 11 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд “Монгени” сургуулийн спорт танхимд болно.
- Бүртгэлийг 2021 оны 11 дүгээр сарын 5-ны 10:00-16:00 цагийн хооронд тэмцээн болох байранд хийнэ. Утсаар болон тэмцээн болох өглөө бүртгэл хийхгүй.
- Нийслэл хотын харьяалалтай болон түр оршин суух хаягтай, вакцины 2-3 тунд хамрагдсан гэрчилгээ бүхий 12-оос дээш насны оролцогчдыг бүртгэнэ. Мөн өсвөр, залуучуудын ДАШТ-д оролцох эрхээ авсан тамирчдыг бүртгэж авна.
- Тэмцээн зохион байгуулах заал танхимын багтаамж, халдвар хамгааллын журмын дагуу оролцогчийн тоог 120 хүнээс хэтрүүлэхгүй.
- Бүртгүүлсэн тамирчид 2021 оны 11 дүгээр сарын 6-ны өглөө 9:30 цагт бэлэн байна.
- Бүртгэлийн хураамж 30.000 төгрөг.
Гурав. Тэмцээний журам
- Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангиллаар зохиогдоно.
- Цагийн хяналт нэг талдаа 40 мин + бонус 5 сек байна.
- Ангилал тус бүрт швейцарь системээр 9 өрөг тоглоно.
- Оноолт болон дүнг Standard FMJD Swiss оноолтын дагуу гаргана.
- Улсын онцгой комиссоос гаргасан зөвлөмжийг даган мөрдөж, тэмцээнийг үзэгчгүй зохион байгуулж, өрөө танхимыг тогтмол ариутган цэвэрлэнэ.
- Оролцогчид заавал өлгүүрээр үйлчлүүлж, амны хаалт, биеийн халуунаа тогтмол шалгуулж, QR код уншуулан тэмцээний танхимд нэвтэрнэ.
Дөрөв. Шагнал урамшуулал
- Ангилал тус бүрт эхний 3 байр эзэлсэн тамирчдад медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно. Мөн ахмад (55-аас дээш), өсвөр (17 хүртэлх), тусгай байрын шагналтай.
- Монгол Улсын “Спортын төрөл, цол зэргийн нэгдсэн ангилал”-ын дагуу спортын цол, зэрэг олгоно
Утас: 9990-6402, 9819-1288, 9922-7823