Ахмад даамчдын улсын аваргууд тодров

649

1986 оны улсын аварга, спортын мастер Ж.Нямдорж агсны нэрэмжит ахмад даамчдын 2021 оны улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. “Рояал” олон улсын дээд сургууль дээр болсон тус тэмцээнд эрэгтэй 38, эмэгтэй 12 даамчин ухаанаа уралдуулсан юм.

Тэмцээний дүн

Эрэгтэй. 51-64 нас: 1. СМ Б.Ганзориг (“Алдар” спорт хороо), 2. СМ Л.Гансүх (БЗД), 3. СМ Б.Батжаргал (ББЖ мастер)

Эрэгтэй. 65-аас дээш нас: 1. СМ П. Бат-Очир (БГД), 2. СМ С.Энхээ (БЗД), 3. СМ Г.Дүгэрсүрэн (Дархан-Уул аймаг)

Эмэгтэй: 1. ДДХМ Ж.Гэрэлчулуун (Энэрэл), 2. СМ М.Хишигбаяр (БЗД), 3. ДМ Д.Мөнхзаяа (Баянхонгор аймаг)

Мөн энэ үеэр зохиогдсон түргэн тоглолтын тэмцээнд эрэгтэйчүүдээс СМ Л.Гансүх, Б.Ганзориг, ДДХМ Д.Ганболд нар, эмэгтэйчүүдээс СМ М.Хишигбаяр, ДМ Д.Мөнхзаяа, I зэргийн тамирчин Б.Цэцэгчимэг нар медальт байранд шалгарсан байна.

Дэлгэрэнгүй дүнг доорх холбоосоор үзнэ үү.

Эмэгтэй https://results.fmjd.org/tournaments/2021/f_1391/

Эрэгтэй 51-64 https://results.fmjd.org/tournaments/2021/f_1392/

Эрэгтэй 65+ https://results.fmjd.org/tournaments/2021/f_1397/

Эрэгтэй (блиц) https://results.fmjd.org/tournaments/2021/f_1403/

Эмэгтэй (блиц) https://results.fmjd.org/tournaments/2021/f_1404/