Уламжлалт тэмцээн болов

587

“Ирээдүйн саятан” өсвөр үеийн уламжлалт зуун буудалт даамын тэмцээн энэ сарын 12-13-ны өдрүүдэд “Монгени” сургууль дээр болж өндөрлөлөө. Анх 2002 онд Орхон аймгийн Хасбанкны 13-р салбарын захирал Б.Ганбатын санаачлагаар “Ирээдүйн саятан” хадгаламжийн нэрэмжит болгон зохион байгуулж, 2013 оноос Техник технологийн дээд сургуулийн дэмжлэгтэйгээр явагдаж ирсэн тус тэмцээн 20 дахь жилдээ зохиогдсон нь энэ.

Тэмцээнд 66 тамирчин 7-10, 11-14, 15-18 насны ангиллаар өрсөлдсөн. Оролцогчдыг цол, зэргээр нь ангилбал Олон улсын их мастер цолтон 1, Дэлхийн даамын холбооны мастер 1, спортын мастер 13, дэд мастер 20 байсан юм.       

7-10 нас. Охид: 1. Г.Гоомарал (Хөлөгт тоглоом) 2. Э.Номунзаяа (Хөлөгт тоглоом) 3. Б.Баянзул (Хөлөгт тоглоом)

7-10 нас. Хөвгүүд: 1. Г.Санчир (Хөлөгт тоглоом) 2. Ц.Мөнхмандах (Хөлөгт тоглоом) 3. Б.Аминхүслэн (39-р сургууль)

11-14 нас. Охид: 1. Б.Есүй (Монгени) 2. Э.Энххүслэн (Алтан хүү) 3. Э.Даариймаа (Ирээдүй)

11-14 нас. Хөвгүүд: 1. Б.Лхагватогтох (Ирээдүй) 2. М.Оргил (Алтан хүү) 3. Н.Түвшинбаяр (Ирээдүй)

15-18 нас. Охид: 1. Н.Лхагвадолгор (Шинэ Монгол) 2. Б.Мишээл (БЗД) 3. Д.Даваадэжид (Сонгодог байрлал)

 15-18 нас. Хөвгүүд: 1.Б.Пүрэвбаатар (48-р сургууль) 2. Ц.Цолмон (Алтан хүү) 3. П.Эрхэмбилэг (Дебют)

Дэлгэрэнгүй дүн

7-10 нас. Охид

7-10 нас. Хөвгүүд

11-14 нас. Охид

11-14 нас. Хөвгүүд

15-18 нас. Охид

15-18 нас. Хөвгүүд