Эрдэнэдалай сумын даамчид тэргүүллээ

725

Ардын боловсролын тэргүүний ажилтан, “Шашки” сэтгүүлийн бодлого бодолтын олон улсын уралдааны хошой аварга, даамын спортын мастер Л.Цэрэнбямба агсны нэрэмжит Дундговь аймгийн аварга шалгаруулах өсвөр, залуучуудын тэмцээн хоёрдугаар сарын 19-20-ны өдрүүдэд Мандалговь хотноо боллоо. Тэмцээнд Эрдэнэдалай, Луус сум, “Эрдэмийн далай”, “Говийн ирээдүй” цогцолбор, “Цэгц билиг”, “Мандал” “Хүмүүнлэг” сургуулийн 58 даамчин таван насны ангилалд өрсөлджээ.

Эхний гурван байрт шалгарч УАШТ-д оролцох эрхээ авсан тамирчдыг аймгийн даамын холбооноос нэгдсэн хувцсаар хангахаар болжээ. Мөн Л.Цэрэнбямба агсны хүү, спортын мастер Ц.Эрдэмбилэг бүх оролцогчид ба Эрдэнэдалай, Луус сум, “Цэгц билиг” сургуульд даам, хөлөг бэлэглэсэн бол төгсөгчид, шавь нараас нь мөнгөн хуримтлал үүсгэн хандивлажээ.

Тэмцээний медальтнууд

7-10 нас. Хөвгүүд: 1. М.Мандахбаяр 2. О.Ананд 3. О.Оргилон

7-10 нас. Охид: 1. Г.Солонгогуа 2. Т.Лхагвацэцэг 3. М.Бүжинлхам

11-13 нас. Хөвгүүд: 1. М.Мандахболд 2. Б.Дашдэмбэрэл 3. Б.Дамдинбазар

11-13 нас. Охид: 1. О.Түвшинзаяа 2. Г.Хонгорзул 3. Э.Сарансолонго

14-16 нас. Хөвгүүд: 1. Н.Пүрэвбаатар 2. О.Мөнх-Оргил 3. М.Баасанхүү

14-16 нас. Охид: 1. Т.Цэрэнбадам 2. А.Энхбүрэн 3. Ц.Хишигсүрэн

17-19 нас. Хөвгүүд: 1. Ц.Өсөхбаяр 2. Г.Балжинням 3. Б.Намжилдорж

17-19 нас. Хөвгүүд: 1. Э.Маралмаа 2. Б.Отгонцэцэг 3. О.Намжилмаа