Монголын бүх ард түмний XV их наадмын зуун буудалт даамын анхан шатны тэмцээний Орхон аймгийн аваргууд тодорлоо. Дөвөдүгээр сарын 16-нд Технологийн их сургууль дээр болсон тус тэмцээнд эрэгтэй 18, эмэгтэй 6 нийт 24 тамирчин оролцсоноос спортын мастер 3, дэд мастер 11 тамирчин байв.
Эмэгтэйчүүд тойргоор тоглож дүн гаргахад:
1-р байранд ДМ Б.Хонгорзул
2-р байранд ДМ Б.Мөнхцэцэг
3-р байранд ДМ Д.Басандэлгэр
Эрэгтэйчүүд швейцарь системээр 8 өрөг тоглож дүн гаргахад:
1-р байранд СМ Э.Бямбаа
2-р байранд СМ Б.Сайнжаргал
3-р байранд ДМ Б.Бянтогтох