Монголын даамын холбооны нээлтийн тэмцээн “Хаврын гран-при 2022”-ын удирдамж

837

Нэг. Нийтлэг зүйл

  1. Тэмцээний зорилго нь даамын спортыг сурталчлан хөгжүүлэх, уламжлалт тэмцээнийг үргэлжлүүлэн зохион байгуулах, улсын аваргын хагас шигшээ тэмцээнд оролцох тамирчдын бэлтгэлжилтийг хангахад оршино.
  2. Тэмцээнийг Монголын даамын холбоо, Нийслэлийн даамын холбоо, УБТЗ-ын Татах хэсгийн “Дөл” клуб, Төмөр замын дээд сургууль хамтран зохион байгуулна. 
  3. Монголын даамын холбооны “Тэмцээн уралдаан зохион байгуулах дүрэм”, Улсын онцгой комиссын халдвар хамгааллын журмыг баримтлан тэмцээнийг зохион байгуулна.

Хоёр. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл

  1. Тэмцээн 2022 оны 4 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Төмөр замын дээд сургуулийн 2-р давхрын гол танхимд болно.
  2. Бүртгэлийг 2022 оны 4 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд зөвхөн цахимаар хийнэ. Бусад хэлбэрээр бүртгэхгүй. Тэмцээнд бүртгүүлэх Google Form холбоосыг бүртгэл нээгдэх 20-ны өдөр тамирчдад нээлттэй болгоно.   
  3. Бүртгэлийн хураамж 30.000 ₮
  4. Бүртгүүлсэн тамирчид 2022 оны 4 дүгээр 23-ны бямба гаригийн өглөө 9:30 цагт бэлэн байна.

Гурав. Тэмцээний журам

  1. Тэмцээн нээлттэй хэлбэрээр зохиогдох ба нас, хүйс, цол зэрэг харгалзахгүй холилдон тоглоно.
  2. Цагийн хяналт нэг талдаа 40 мин + бонус 5 сек байна.
  3. Швейцарь системээр 9 өрөг тоглоно.
  4. Оноолт болон дүнг Standard FMJD Swiss оноолтын дагуу гаргана.

Дөрөв. Шагнал урамшуулал

  1. Нээлттэй ангилалд эхний 5, эмэгтэй ангилалд 3, ахмадын ангилал (55-аас дээш насны)-д 1, өсвөрийн 14 хүртэлх насны ангилалд охид, хөвгүүдийн төрөлд тус бүр 1 тамирчныг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно. Мөн тусгай шагнал олгоно.
  2. Монгол Улсын “Спортын төрөл, цол зэргийн нэгдсэн ангилал”-ын дагуу тус тэмцээнд тамирчин авбал зохих оноо (9 өрөг тоглоно)-ноос дараах болзлыг хангасан тохиолдолд спортын цол, зэрэг биелүүлнэ.

Цол, зэрэг                                                          Эрэгтэй                 Эмэгтэй

  • Спортын мастер                                            Түрүүлбэл              13 оноо
  • Спортын мастерын 1 балл                            13 оноо                  12 оноо
  • Спортын дэд мастер цол                              12 оноо                  11 оноо
  • Спортын дэд мастерын 2 балл                     11 оноо                  10 оноо
  • Спортын дэд мастерын 1 балл                     10 оноо                  9 оноо
  • Спортын I зэрэг                                              9 оноо                    8 оноо
  • Спортын II зэрэг                                             7 оноо                    7 оноо
  • Спортын III зэрэг                                            6 оноо                    6 оноо

Утас: 9990-6402