20 дахь удаагийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Сономбалжирын Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан “Оюуны ундраа” цогцолбор 78-р сургууль дээр 5 сарын 14-15 ны өдрүүдэд болж амжилттай өндөрлөлөө. Тус тэмцээнд ОУИМ 1, ДДХМ 1, ДДХДМ 4 Спортын мастер дэд мастер цолтой тамирчид оролцлоо. Залуучуудын насны ангилал 17-19 байдаг хэдий ч өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс тусд нь зохиож 19 хүртлэх бүх насны тамирчид буюу өсвөрийн тамирчдыг оролцуулах боломж олгосноороо онцлогтой байлаа.
Тэмцээнийг нээж Монголын даамын холбооны ерөнхийлөгч Спортын мастер Ц.Эрдэмбилэг үг хэлсэн бол, тэмцээний хаалтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Гавьяат Тамирчин Улсын 14 удаагийн аварга ОУИМ Дөлийн Эрдэнэбилэг, ОУИМ Монгол улсын хошой аварга Равжирын Манлай нар хүрэлцэн ирж шагнал гардуулан залуу үеийн тамирчиддаа сургамж хайрлан амжилт хүслээ.
20 дахь удаагийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэгүүдээр дараах тамирчид тодорлоо.
Эмэгтэй ангилал
Тэргүүн байрыг Хан-Уул дүүргийн тамирчин дэлхийн даамын холбооны дэд мастер Норовсүрэнгийн Лхагвадолгор
Дэд байрыг Олон улсын их мастер Баярийн Мишээл
Гутгаар байрыг Монгени сургуулийн тамирчин дэлхийн даамын холбооны дэд мастер Батдаваагийн Есүй
Дөрөвдүгээр байрыг Алтан-Хүү клубын тамирчин Спортын мастер Баатархүүгийн Анужин
Тавдугаар байрыг Алтан-Хүү клубын тамирчин спортын мастер Энхболдийн Энххүслэн
Эрэгтэй ангилал
Тэргүүн байрыг 48-р сургуулийн сурагч спортын мастер Батбаярын Пүрэвбаатар
Дэд байрыг Монгени клубын тамирчин Дэлхийн даамын холбооны дэд мастер Пүрэвдашийн Эрхэмбилэг
Гутгаар байрыг Алтан-Хүү клубын тамирчин спортын мастер Цогтгэрэлийн Цолмон
Дөрөвдүгээр байрыг Ирээдүй клубын тамирчин дэлхийн даамын холбооны дэд мастер Батбаярын Энхрийлэн
Тавдугаар байрыг Ирээдүй клубын тамирчин спортын дэд мастер Насанжаргалын Түвшинбаяр нар эзэлсэн амжилтаараа тодорлоо
Тэмцээний дүн
Эрэгтэй – https://results.fmjd.org/tournaments/2022/f_514/final_standings&8.html
Эмэгтэй – https://results.fmjd.org/tournaments/2022/f_515/final_standings&8.html