Их наадмын медальтнууд тодорлоо

401

Монголын бүх ард түмний спортын 15 дугаар их наадмын 100 буудалт даамын шигшээ тэмцээн 2022 оны 9 дүгээр сарын 10-13-ны өдрүүдэд “Монгени” цогцолбор сургууль дээр боллоо. Тэмцээнд 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан эрэгтэй 27, эмэгтэй 26 тамирчин оролцсоноос Олон улсын их мастер цолтон 5, Дэлхийн даамын холбооны мастер 8, Дэлхийн даамын холбооны дэд мастер 2, спортын мастер 18, дэд мастер 14 байв. Швейцарь системээр 7 өрөг тоглож дүнгээ гаргахад:

Эрэгтэй:

1-р байранд Булган аймгийн тамирчин ОУИМ Б.Мөнхжин

2-р байранд Хан-Уул дүүргийн тамирчин ОУИМ Ц.Сүхбат ,

3-р байранд Баянгол дүүргийн тамирчин ОУИМ Р.Манлай

Эмэгтэй:

1-р байранд Сүхбаатар дүүрэг ОУИМ М.Нямжаргал

2-р байранд Хан-Уул дүүрэг ДДХМ Б.Мөнхжин 

3-р байранд Өвөрхангай аймгийн тамирчин СМ Г.Энхтуяа

Багийн дүн:

1. Хан-Уул дүүрэг 1-р байр

Сүхбаатар дүүрэг 2-р байр

Чингэлтэй дүүрэг 3-р байр

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг дараах холбоосоор үзнэ үү.

Эрэгтэй – https://results.fmjd.org/tournaments/2022/f_953/index.html

Эмэгтэй – https://results.fmjd.org/tournaments/2022/f_948/index.html