Эрхүү мужийн даамын холбоо, Улаанбаатар хотын даамын холбооноос хамтран зохион байгуулдаг уламжлалт уулзалт тэмцээн 2022 оны 8-р сарын 10-11-ний өдрүүдэд Орхон аймагт боллоо. Өмнөх жилүүдэд дандаа багийн уулзалт хэлбэрээр зохиогдож байсан тус тэмцээн хойд хөршөөс ирж оролцогчдын тоо, бүрэлдэхүүнээс хамаарч хувийн төрөлд 64 буудалт даамын орос, бразил төрлөөр хувийн ангилалд зохиогдсон юм. Тэмцээний үнэмлэхүй ялагчаар Эрхүүгийн их мастер Дмитрий Никифоров тодорч, хоёр тэмцээнд ерөнхий дүнгээр аваргалсан юм.
Орос даам (30 тамирчин)
Эрэгтэй:
- Дмитрий Никифоров (ОХУ)
- Максим Овсянников (ОХУ)
- ДДХДМ М.Лувсандорж (Хэнтий)
Эмэгтэй:
- Э.Хүслэн (Алтан хүү)
- Ц.Цацрал (Алтан хүү)
- Б.Хонгорзул (Орхон)
Тусгай шагналыг охидоос Таисия Трунева (ОХУ), хөвгүүдээс Ц.Энгүүн (Алтан хүү) нарт олгов.
Бразил даам (30 тамирчин)
Эрэгтэй:
- Дмитрий Никифоров (ОХУ)
- Б.Чойсүрэн (Оюут сургууль)
- М.Лувсандорж (Хэнтий)
Эмэгтэй:
- Э.Хүслэн (Алтан хүү)
- Ц.Цацрал (Алтан хүү)
- Б.Ану (ЧД, 39-р сургууль)
Тусгай шагналыг охидоос А.Амин-Эрдэнэ (Алтан хүү), хөвгүүдээс Т.Энхсүлд (Алтан хүү) нарт олгов.