“Алтан хүү 2023” тэмцээний аваргууд тодорлоо

3675

Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, улсын шүүгч, спортын мастер Ц.Алтанхуягийн нэрэмжит “Алтан хүү” өсвөр үеийн 100 буудалт даамын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. 2003 оноос эхлэн Хасбанкны “Ирээдүйн саятан” хадгаламж болон Техник технологийн дээд сургуулийн нэрэмжит болон зохиогдож байсан тус тэмцээн 21 дэх удаагаа зохиогдсон нь энэ бөгөөд тэмцээнийг Нийслэлийн даамын холбоо, МонФа Трейд ХХК, БГД-ийн 20-р сургуулиуд хамтран зохион байгууллаа. Тэмцээнд 280 гаруй тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдсөн.  

6-8 нас. Охид:

  1. Б.Эрмүүнзаяа (Архангай, “Лут хүү” клуб)
  2. Н.Гуамарал (Өмнөговь, Даланзадгад)
  3. Б.Оюун-Үжин (Өмнөговь, Цогтцэций)

6-8 нас. Хөвгүүд:

  1. М.Дөлхүслэн (“Сонгодог байрлал” клуб)
  2. Э.Эрболд (“Хөлөгт тоглоом” клуб)
  3. Э.Эрхэмбаяр (Архангай, “Лут хүү” клуб)

9-10 нас. Охид:

  1. Э.Номунзаяа (“Хөлөгт тоглоом” клуб)
  2. Л.Анужин (Сүхбаатар, “Гангачуулган” клуб)
  3. М.Нандинзаяа (Хэнтий, Баянмөнх сум)

9-10 нас. Хөвгүүд:

  1. Д.Ангараг (“Ирээдүй” клуб)
  2. Э.Түшигсайхан (Архангай)
  3. Б.Болор-Эрдэнэ (“Хөлөгт тоглоом” клуб)

11-13 нас. Охид:

  1. Э.Даариймаа (Ирээдүй клуб)
  2. Ч.Гоомарал (СБД, “Хөлөгт тоглоом” клуб)
  3. Б.Ганхүү (Архангай, “Лут хүү” клуб)

11-13 нас. Хөвгүүд:

  1. Г.Санчир (“Шинэ Монгол” сургууль)
  2. Н.Түвшинбаяр (“Ирээдүй” клуб)
  3. У.Ариунболд (Увс, Улаангом)

14-16 нас. Охид:

  1. Б.Есүй (Монгени)
  2. Э.Энххүслэн (“Алтан хүү” клуб)
  3. Н.Лхагвадолгор (“Хийморь хөлөг” клуб)

14-16 нас. Хөвгүүд:

  1. Ц.Цолмон (“Алтан хүү” клуб)
  2. А.Дашчирэв (“Хийморь хөлөг” клуб)
  3. Б.Баасанбар (ХУД, 34-р сургууль)

Дэлгэрэн дүн, мэдээллийг дараах холбоосуудаар үзнэ үү.

6-8 нас. Хөвгүүд

6-8 нас. Охид

9-10 нас. Хөвгүүд

9-10 нас. Охид

11-13 нас. Хөвгүүд

11-13 нас. Охид

14-16 нас. Хөвгүүд

14-16 нас. Охид