Налайхын ахмад даамчид өрсөлдөв

400

Нийслэлийн даамын холбооны Налайх дүүрэг дэх салбар зөвлөл, Оюуны ухааны цогц боловсрол төвөөс хамтран 2023 оны хоёрдугаар сарын 3-нд ахмад даамчдын дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Соёл урлагийн ордонд болсон тус тэмцээнд 8 хорооны 17 тамирчин ухаан уралдуулсан юм. Тэмцээнд спортын I зэргийн тамирчин Б.Банзрагч түрүүлж, А.Ганболд, Б.Цолмон нар удаалсан байна.

Оролцогчдыг Налайх дүүргийн даамын холбооны гишүүнээр элсүүлж, медальт тамирчдаар дүүргийн өсвөрийн даамчдад аргазүйн сургалт явуулахаар болжээ. Мөн энэ үеэр дүүргийн даамын холбооны хурлыг зохион байгуулж, тогтсон байртай болж, клубийн зарчмаар үйл ажиллагааг нь эрчимжүүлэн явуулахаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Сонирхуулахад, Налайх дүүргийн өсвөрийн даамчдын аварга шалгаруулах тэмцээн ирэх долоо хоногт зохиогдох юм.