Нэг. Нийтлэг зүйл
– Тэмцээний зорилго нь зуун буудалт даамыг сурталчлан хөгжүүлэх, 2023 оны оюутны улсын аварга даамчныг шалгаруулахад оршино.
– Тус тэмцээнийг Нийслэлийн даамын холбоо, Монголын даамын холбоо, “Мандах” их сургууль хамтран зохион байгуулна.
Хоёр. Насны ангилал
– Тэмцээн “А”, “В” ангилалд, эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохиогдоно. Их, дээд сургуульд бакалавр болон магистраар суралцаж буй, 27 болон түүнээс доош насны оюутнууд оролцоно.
Тэмцээний “А” ангилалд I зэрэг болон түүнээс дээш цолтой тамирчид, “В” ангилалд II, III зэрэгтэй болон зэрэггүй тамирчид оролцоно.
Гурав. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл
– Тэмцээн 2023 оны 9-р сарын 23-24-ний өдрүүдэд “Мандах” их сургуулийн Номын санд явагдана.
– Оролцох тамирчдыг 9 дүгээр сарын 4-20-ны хооронд зөвхөн цахимаар бүртгэнэ. Бүртгэл 9 дүгээр сарын 20-ны 20:00 цагт автоматаар хаагдана. Бүртгүүлэхдээ овог, нэр, регистер, цол зэрэг, утасны дугаар, сургуулийн тодорхойлолт юм уу оюутны үнэмлэх, дансанд хураамжийн мөнгө тушаасан баримтыг хавсаргана.
– Бүртгүүлэх Google Form холбоос https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeYCLRbKP3i1hT7r_T8RrEVUFVRuiywnCsU3SCjLFzxKsa3Mw/viewform?usp=sharing
– Тэмцээний хураамж 25.000 ₮. Хураамжийг Хаан банкны 5619 1128 00 (Хүлээн авагч: Амарсайхан Нандинцэцэг) тоот дансаар хүлээж авна.
– Бүртгүүлсэн тамирчид 2022 оны 9 дүгээр сарын 23-ны бямба гаригийн өглөө 9:00 цагт тэмцээний байранд бэлэн байна уу.
Дөрөв. Тэмцээний журам
– Оролцогчдын тооноос шалтгаалан тэмцээн явуулах системийг сонгоно.
– Цагийн хяналт нэг талдаа 50 мин + бонус 10 сек байна.
Тав. Шагнал урамшуулал
– “А”, “В” ангилалд эрэгтэй, эмэгтэй төрөл тус бүрт эхний 3 байр эзэлсэн тамирчдад медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.
– Монгол Улсын “Спортын төрөл, цол зэргийн нэгдсэн ангилал”-ын дагуу спортын цол, зэрэг олгоно.
Утас: 8560-3413