Шинэ аваргууд мэндэлсэн ахмадын УАШТ

127

Ахмад даамчдын улсын аварга шалгаруулах 31 дэх удаагийн тэмцээн 2023 оны 9-р сарын 29-нөөс 10-р сарын 1-ний өдрүүдэд “Эрхэт эрдэм” сургууль дээр боллоо. Тэмцээнд 50 гаруй ахмад даамчид ухаанаа уралдуулав. Тэмцээнийг уламжлал ёсоор 1986 оны улсын аварга Э.Нямдорж агсны гэр бүл 20 дахь жилдээ ивээн тэтгэлээ.

Эрэгтэй. 51-64 нас:

  1. Баянзүрх дүүргийн тамирчин, Дэлхийн даамын холбооны мастер С.Даваадорж 13 оноо
  2. “ББЖМастер” клубийн тамирчин, спортын мастер Б.Батжаргал 12 оноо
  3. “Энэрэл” клубийн тамирчин, Дэлхийн даамын холбооны мастер Д.Ганболд 12 оноо
  4. Орхон аймгийн тамирчин, спортын мастер Б.Лхагвадорж 10 оноо
  5. “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Б.Ганзориг 9 оноо

Эрэгтэй. 65-аас дээш нас:

1.Сонгинохайрхан дүүргийн тамирчин, спортын мастер Д.Чойжилсүрэн 11 оноо

2.Баянгол дүүргийн тамирчин, спортын мастер Т.Пүрэвдорж 10 оноо

3.Сүхбаатар дүүргийн тамирчин, дэд мастер Б.Өлзий 9 оноо

3.Дорноговь аймгийн тамирчин, дэд мастер Ш.Сумъяадорж 9 оноо

5.Дархан-Уул аймгийн тамирчин, дэд мастер Х.Цэрэндаш 8 оноо

Эмэгтэй:

  1. Баянхонгор аймгийн тамирчин, спортын мастер Д.Мөнхзаяа 10 оноо
  2. “Хүч” спорт хорооны тамирчин, спортын мастер М.Хишигбаяр 7 оноо
  3. Баянзүрх дүүргийн спортын, I зэргийн тамирчин Б.Цэцэгчимэг 7 оноо
  4. “Эрдэнэт” үйлдвэрийн тамирчин, дэд мастер Х.Алтантуяа 7 оноо
  5. “Эрдэнэт” үйлдвэрийн тамирчин, II зэргийн тамирчин Д.Бадамлянхуа

Тэмцээний үеэр уламжлал ёсоор түргэн тоглолтын тэмцээн болов.

Эрэгтэй. 51-64 нас: 1. ДДХМ Д.Ганболд (Энэрэл) 2. СМ Б.Батжаргал (ББЖМастер) 3. СМ Б.Ганзориг (Алдар)

Эрэгтэй. 65-аас дээш нас: 1. ДМ Х.Цэрэндаш (Дархан-Уул) 2. ДМ Т.Ням (ХУД) 3. ДМ Б.Алагаа (СБД)

Эмэгтэй: 1. СМ Д.Мөнхзаяа (Баянхонгор) 2. СМ М.Хишигбаяр (Хүч) 3. I зэрэг Б.Цэцэгчимэг (БЗД)