Японы аварга шалгаруулах 100 буудалт даамын нээлттэй тэмцээн 2023 оны аравдугаар сарын 8-нд болж, нийт 16 тамирчин оролцжээ. Тус улсад ажиллаж, амьдарч буй 2018 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт, Олон улсын мастер Цэрэнбямбын Отгонбилэг тэмцээний аваргаар тодорч, 64 буудалт даамын их мастерууд болох Узбекистаны Самандар Каланов, Рамазон Худойназаров нар удаалсан байна. Манай тамирчдаас спортын мастер Ц.Эрдэмбилэг 4-р, Б.Нандин-Эрдэнэ 5-р, I зэргийн тамирчин Б.Энххүслэн 9-р, Даш 12-р байрыг тус тус эзэллээ.
Тус тэмцээний дараа зохиогдсон 64 буудалт даамын тэмцээнд Узбекистаны Рамазон Худойназаров аваргалж, Ц.Эрдэмбилэг удаалжээ.
![](https://koo-bucket-2022.s3.ap-southeast-1.amazonaws.com/wp-content/uploads/sites/2/2023/10/17073835/384187863_24017899431158048_7485009781753325156_n-700x979.jpg)