Б.Пүрэвбаатар “Депо 2023”-ын аварга

520

1969 оны улсын аварга, даамын спортын ууган мастеруудын нэг Ц.Сандууз агсны нэрэмжит “ЗҮТГҮҮРИЙН ДЕПО 2023” зуун буудалт даамын тэмцээн 2023 оны 10-р сарын 20-22-ны өдрүүдэд “Идэр” их сургууль дээр амжилттай зохиогдож өндөрлөлөө. Тус тэмцээний шагналтнуудыг танилцуулбал:

Нээлттэй ангилал

1-р байр Спортын мастер Б.Пүрэвбаатар (БЗД)

2-р байр Дэлхийн даамын холбооны мастер А.Дашчирэв (Tomujin сургууль)

3-байр Олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг (Ирээдүй клуб)

4-р байр Дэлхийн даамны холбооны дэд мастер П.Эрхэмбилэг (Дебют клуб)

5-р байр Олон улсын их мастер Р.Манлай (Алтан хүү клуб)

Эмэгтэйчүүдийн ангилал

1-р байр Спортын мастер Б.Анужин (Алтан хүү клуб)

2-р байр Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин (Монгени)

3-р байр Спортын мастер Г.Туул (Алтан хүү клуб)

Ахмадын ангилал

1-р байр Дэлхийн даамны холбооны мастер Д.Ганболд (Энэрэл клуб)

2-р байр Спортын мастер Б.Ганзориг (Алдар спорт хороо)

Өсвөрийн ангилал

14-17 насны хөвгүүд Спортын мастер М.Оргил (Алтан хүү клуб)

14-17 насны охид Спортын мастер Ц.Цацрал (Алтан хүү клуб)

14 хүртэлх насны хөвгүүд Дэд мастер Д.Идэржавхлан (Сонгодог байрлал клуб)

14 хүртэлх насны охид Спортын мастер Г.Гоомарал (Хөлөгт тоглоом клуб)

Депогийн ангилал

1-р байр I зэргийн тамирчин Х.Гантөмөр (Автомат цех)

2-р байр II зэргийн тамирчин Б.Сайнбаяр (НАА-н цех)

3-р байр Дэд мастер С.Тэгшжаргал (Дизель цех)

Тусгай шагналыг Спортын мастер Д.Чойжилсүрэн (Сонгодог байрлал клуб), I зэргийн тамирчин Б.Цэцэгчимэг (БЗД) нарт олголоо. Тус тэмцээнээс I зэргийн тамирчин Х.Гантөмөр, Д.Дамдинпүрэв нар спортын дэд мастер цолны болзлыг биелүүлжээ.

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг ЭНД-ээс үзнэ үү.