“Монгени” 2023 оны улсын аварга баг

134

Монголын даамын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит багийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 12-р сарын 9-10-ны өдрүүдэд БГД-ийн 78-р сургууль дээр боллоо. Тэмцээнд 9 баг оролцож, тойргийн журмаар өрсөлдсөн юм.

Дүн гарахад Ц.Сүхбат ахлагчтай “Монгени” баг 17 оноогоор илт давамгай түрүүлж, 2023 оны улсын аварга багаар тодорлоо. Удаах байранд ижилхэн 13 оноотой хоёр баг шалгарсан бөгөөд коэффициент буюу нэмэлт үзүүлэлтээр Б.Батжаргал ахлагчтай “ББЖ мастер” мөнгө, Б.Пүрэвбаатар ахлагчтай “Royal moves” баг хүрэл медалийн эзэн боллоо.

Хувийн дүнгээр нэгдүгээр ширээнд ОУИМ Ц.Сүхбат 13, хоёрдугаар ширээнд ДДХДМ П.Эрхэмбилэг 13, гуравдугаар ширээнд ДДХДМ Г.Санчир 15, дөрөвдүгээр ширээнд ДДХДМ Л.Гансүх 12, тавдугаар ширээнд ДДХМ Б.Мөнхжин 13 оноогоор тус тус аваргаллаа.

Тэмцээний дэлгэрэнгүй дүн ЭНД-ээс үзнэ үү.