Нэг. Ерөнхий мэдээлэл
– Тэмцээний зорилго нь даамын спортыг сурталчлан хөгжүүлэх, 2025 оны оюутны улсын аварга даамчныг шалгаруулахад оршино.
– Тус тэмцээнийг Нийслэлийн даамын холбоо, Монголын даамын холбоо, Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо хамтран зохион байгуулна.
Хоёр. Насны ангилал
– Тэмцээн “А”, “В” ангилалд, эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохиогдоно. Их, дээд сургуульд бакалавр болон магистраар суралцаж буй, 27 болон түүнээс доош насны оюутнууд оролцоно.
– Тэмцээний “А” ангилалд I зэрэг болон түүнээс дээш цолтой тамирчид, “В” ангилалд II, III зэрэгтэй болон зэрэггүй тамирчид оролцоно.
Гурав. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл
– Тэмцээн 2025 оны 9-р сарын 13-14-ний өдрүүдэд Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны 407 тоот танхимд болно.
– Бүртгэлийг 9 дүгээр сарын 1-12-ны өдрүүдэд зөвхөн цахимаар бүртгэнэ. Google Form холбоосыг бүрэн, зөв бөглөж, сургуулийн тодорхойлолт юм уу оюутны үнэмлэх, дансанд хураамжийн мөнгө тушаасан баримтыг хавсаргаснаар бүртгэл хүчинтэйд тооцогдоно. Бүртгэл 9 дүгээр сарын 12-ны 14:00 цагаар тасалбар болно.
– Тэмцээний хураамж 30.000 ₮. Гүйлгээний утга дээр овог нэр, холбоо барих утасны дугаарыг бичнэ. Төлбөр тушаах дансыг бүртгэлийн линкнээс үзнэ үү.
– Бүртгүүлэх Google Form холбоос https://forms.gle/xeb2LLiB3YRnoS2A6
– Бүртгүүлсэн тамирчид 2025 оны 9 дүгээр сарын 13-ны бямба гаригийн 10:00 цагт тэмцээний байранд бэлэн байна уу.
Дөрөв. Тэмцээний журам
– Оролцогчдын тооноос шалтгаалан тэмцээн явуулах систем, өргийн тоог сонгоно.
– Цагийн хяналт нэг талдаа 50 мин + бонус 10 сек байна
Тав. Шагнал урамшуулал
– “А”, “В” ангилалд эрэгтэй, эмэгтэй төрөл тус бүрт эхний 3 байр эзэлсэн тамирчдад медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.
– Монгол Улсын “Спортын төрөл, цол зэргийн нэгдсэн ангилал”-ын дагуу спортын цол, зэрэг олгоно.
Утас: 9990-6402