Дөрвөн жил дараалан аваргалав

4

Дэлхийн даамын төв гэж хэлж болохуйц Нидерландын 2025 оны аваргууд тодорлоо. Саяхан дэлхийн аварга цолоо хамгаалсан супер их мастер Ян Гронендейк улсынхаа аваргын алдрыг дөрөв дэх жилдээ дараалан хүртэв. Голландын АШТ эрэгтэй ангилалд 1900 оноос эхлэн тасралтгүй зохиогдож буй түүхтэй аж. Харин эмэгтэй ангилалд дэлхийн 5 удаагийн аварга Дарья Ткаченког төвөггүй түрүүлнэ хэмээн олонх таамаглаж байсан ч тэмцээн санаанд оромгүй байдлаар өрнөсөн. Аваргын төлөө дөрвөн тамирчин оноо тэнцэж, эцэст нь залуу мастер Флер Крейсмюльдер ялагчаар тодорсон байна.