Д.Даариймаа IDA-ийн Дэлхийн цомд

20

Шанхайн хамтын нөхөрлөлийн орнууд нэгдсэн шинэ тулгар Олон улсын даамын холбоо (IDA)-ны Дэлхийн цомын цувралын 2-р шатны тэмцээнүүд ОХУ-ын Якутск хотноо боллоо. 2025 оны зургадугаар сарын 19-28-ны өдрүүдэд болсон эдгээр арга хэмжээнүүдэд Азербайжан, Армен, Бразил, Казахстан, Монгол, ОХУ, Туркменистан, Узбекистан улсын тамирчид өрсөлдөв. Манай улсаас “Алтан хүү” клубийн тамирчин, Дэлхийн даамын холбооны мастер Эрдэнэсайханы Даариймаа оролцлоо. 

Тэрбээр зургадугаар сарын 19-нд болсон “Кубок Мелдьэхси” тэмцээний охидын ангилалд шагналт 5-р байр эзэлж, гараагаа амжилттай эхэлсэн. Улмаар зургадугаар сарын 21-нд болсон Дэлхийн болон Азийн даамын холбооны ерөнхийлөгч асан Владимир Ильич Птыцины нэрэмжит Дэлхийн цомын тэмцээний рапид төрөлд 9 өргөөс 12 оноо авсан амжилтаар 17 хүртэлх насны охидын ангилалд түрүүлж, нийлбэр дүнгээр 112 тамирчнаас 17-р байранд орсон байна. Манай тамирчин 6-р тавилдаа дэлхий, Европын аварга, Олон улсын их мастер Матрена Ноговицынаг хожжуу. Рапид тэмцээний ялагчаар дэлхийн 10 удаагийн аварга Александр Георгиев тодорчээ. Маргааш нь буюу зургадугаар сарын 21-нд болсон блиц төрөлд ангилалдаа 3-р байранд орсон аж.

Цуврал тэмцээний төгсгөлийн арга хэмжээ болох зургадугаар сарын 25-26-нд зохиогдсон “Кубок Ил Дархан” орос даамын тэмцээнд эмэгтэй ангилалд 21-р байр байр эзэлсэн байна.