Б.Анужин хоёр дараалан хожив

5

Карибын тэнгисийн эрэгт болж буй эмэгтэйчүүдийн ДАШТ-ий гурав, дөрөвдүгээр тойргийн тоглолтод Б.Анужин дараалан ялалт байгуулав. Тэрбээр нутаг нэгт ДДХДМ Ц.Цацрал, өсвөрийн ангилалд дэлхий, Европын аварга болж байсан ДДХМ Мальвине Мисане нарыг хожсон байна. Манай тамирчин тавдугаар тойрогтоо тэмцээнийг тэргүүлж яваа Хятадын ОУМ Г.Саяатай тулна. Хоёр дахь зурган дээрээс Б.Анужин (хараар тоглосон)-гийн Латвийн тамирчныг хожсон цохилтыг олоорой.