МДХ-ны 2018 оны хуваарь гарлаа

833

Монголын даамын холбоо (Mongolian Draughts Federation) бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, Ерөнхийлөгчөөрөө УИХ-ын гишүүн А.Ундрааг, Ерөнхий нарийн бичгийн даргаар ОУИМ Р.Манлайг томилсон билээ. Саяхан 2018 оны уралдаан тэмцээний хувиараа гаргалаа. Энэ жил “Алтан хүү” клубээс зохион байгуулдаг чансааны оноо олгох тэмцээнүүд болон сонирхогчид, блиц, рапидын тоглолтын УАШТ-үүд холбооны календарьчилсан төлөвлөгөөн дээр нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл даамчдыг дотоодын 20 гаруй арга хэмжээ хүлээж байгаа бөгөөд хамгийн ойрын тэмцээн нь хоёрдугаар сарын 23-25-нд Хэнтий аймагт болох “Чингис Опен 2018” нээлттэй тэмцээн юм. 

Гадаад арга хэмжээний тухайд дөрөвдүгээр сарын 21-28-нд БНХАУ-ын Шинтай хотноо болох Ази тивийн АШТ, есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 8-ны өдрүүдэд Польшийн Горинець хотод зохиогдох өсвөр, залуучуудын олимпиад, аравдугаар сарын 28-31-нд Беларусьт болох өсвөр, залуучуудын ДАШТ-д манай даамчид оролцох ажээ.  

МОНГОЛЫН ДААМЫН ХОЛБООНЫ 2018 ОНЫ ТЭМЦЭЭН УРАЛДААНЫ ХУВААРЬ

ТэмцээнХугацааЗохион байгуулагчАнгилал
1Улсын аваргын хагас шигшээ тэмцээн *I.12-14МДХ, МУБИСНээлттэй
2Техник технологийн дээд сургуулийн нэрэмжит тэмцээнI.20-21МДХ, “Алтан хүү” клуб, Техник технологийн дээд сургуульӨсвөр
3“Чингис Опен 2018” тэмцээн (чансааны оноо олгоно)II.23-25МДХ, Хэрлэн сумын ЗДТГ, “Хан Хэнтий” даамын холбоо, “Алтан хүү” клубНээлттэй
4Залуучуудын УАШТ *III.9-11МДХ, Техник технологийн дээд сургуульЗалуучууд
5Рапид тэмцээн (чансааны оноо олгоно)III.11МДХ, “Алтан хүү” клуб, Техник технологийн дээд сургуульНээлттэй
6Өсвөрийн УАШТ *III.12-16МДХ, “Гацуурт” компаниӨсвөр
7Хаврын гран-при(чансааны оноо олгоно)IV.13-15МДХ, “Алтан хүү” клуб, “Энгүүмэл билэг” ХХКНээлттэй
8ТЭЦ IV компанийн 35 жилийн ойд зориулсан тэмцээн (чансааны оноо олгоно)V.11-13МДХ, Дулааны IV станц ТӨХКНээлттэй
9Сонирхогчдын УАШТ *VI.15-17МДХ, Сэлэнгэ аймгийн даамын холбоо, Баянгол сумын ЗДТГДэд мастер болон түүнээс доош цол, зэрэгтэй
10Насанд хүрэгчдийн УАШ шигшээ тэмцээн *VI.20-27МДХ, Хөвсгөл аймгийн даамын холбоо, Хөвсгөл аймгийн ЗДТГШалгарсан тамирчид
11Турк, 64 буудалт даамын УАШТ *VIII.24-26МДХНээлттэй
12Рапид тэмцээн (чансааны оноо олгоно)VIII.26МДХ, “Алтан хүү” клуб,Нээлттэй
13EБС-иудын багийн УАШТ *IX.14-16МДХЕБС-ийн сурагчид
14Оюутны УАШТ *IX.21-23МДХ, “Алтан хүү” клуб, Техник технологийн дээд сургууль, С.Лхагвасүрэн агсны гэр бүлОюутнууд (27-гоос доош насны)
15Блиц тэмцээн(чансааны оноо олгоно)IX.23МДХ, “Алтан хүү” клуб, Техник технологийн дээд сургууль, С.Лхагвасүрэн агсны гэр бүлНээлттэй
16Ахмад даамчдын УАШТ *X.12-14МДХ, “Шавь” клуб, Ж.Нямдорж агсны гэр бүл  50-иас дээш насны
17Намрын гран-при(чансааны оноо олгоно)X.19-21МДХ, “Алтан хүү” клуб, “Нартын голомт” ХХКНээлттэй
18П.Бат-Очирын нэрэмжит тэмцээнXI.9-11МДХ, “Шавь” клуб, спортын мастер П.Бат-ОчирНээлттэй
19Рапид тэмцээн(чансааны оноо олгоно)XI.18МДХ, “Алтан хүү” клубНээлттэй
20Блиц, рапидын УАШТ *(чансааны оноо олгоно)XI.30-XII.2МДХ, “Алтан хүү” клуб, “Шилмэл мах” ХХКНээлттэй
21Багийн УАШТ *XII.7-9МДХБаг бүрдүүлж орно
22“Final 2018” оны шилдэг даамчныг тодруулах шигшээ тэмцээн *XII.17-23МДХ, “Алтан хүү” клубШалгарсан тамирчид
23Даамчдын шинэ жилXII.23МДХ 

Оролцох гадаад арга хэмжээ

ТэмцээнХугацааБолох газарТайлбар
1Азийн АШТIV.21-26БНХАУ, Шинтай 
2Өсвөр, залуучуудын даамын олимпиадIX.28-X.8Польш,  Горинець 
3Өсвөр, залуучуудын ДАШТX.28-XI.3Беларусь 

* – Олон улсын болон улсын чанартай тэмцээнүүдийг тэмдэглэв