Хэнтий аймгийн аваргууд тодров

747

Хэнтий аймгийн аварга шалгаруулах зуун буудалт даамын тэмцээн 2018 оны хоёрдугаар сарын 10-11-нд Өмнөдэлгэр суманд боллоо. Зургаан насны ангиллаар зохиогдсон тус тэмцээнд нийт 197 тамирчин оролцжээ. Багийн дүнгээр Г.Лхагважав дасгалжуулагчтай Бэрх сумын баг тамирчид тэргүүлж, Баян-Адарга, Баянмөнх сумууд удаалав.

Мөн энэ үеэр аймгийн аварга шалгаруулах 64 буудалт даамын тэмцээнийг зохион байгуулсан юм. Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан “Хан Хэнтий” даамын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Өмнөдэлгэр сумын багш дасгалжуулагч Ж.Сугаррагчааг энэ үеэр БТСГ-ын “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан байна.

Дашрамд дуулгахад тус аймгийн төв Чингис хотноо (хуучнаар Өндөрхаан) энэ сарын 23-25-нд МДХ-ны чансааны оноо олгох, өндөр зэрэглэлтэй даамчдын “Чингис Опен 2018” тэмцээн болох билээ.

Тэмцээний дүнг танилцуулбал:

5-7 нас. Охид (17 тамирчин)

  1. Д.Хонгорзул (Өмнөдэлгэр)
  2. Э.Ану (Өмнөдэлгэр)
  3. О.Зулцэцэг (Баян-Адарга)

5-7 нас. Хөвгүүд (19 тамирчин)

  1. Идэрболд (Хэрлэн)
  2. Г.Буянтогтох (Бэрх)
  3. Т.Амар (Өмнөдэлгэр)

8-10 нас. Охид (22 тамирчин)

  1. А.Мөнхсаран (Бэрх)
  2. Мөнх-Ану (Бэрх)
  3. Э.Хатангоо (Баянмөнх)

8-10 нас. Хөвгүүд (24 тамирчин)

  1. Б.Амарбаясгалан (Бэрх)
  2. Г.Тэмүүлэн (Баян-Адарга)
  3. Ш.Эрдэнэбат (Бэрх)

11-13 нас. Охид (18 тамирчин)

  1. С.Мөнх-Оюу (Бэрх)
  2. М.Нандин-Эрдэнэ (Өмнөдэлгэр)
  3. Б.Үржинханд (Баянмөнх)

11-13 нас. Хөвгүүд (23 тамирчин)

  1. Б.Алтансоёмбо (Баянмөнх)
  2. М.Баяржавхлан (Баян-Адарга)
  3. Б.Мөнхсүлд (Бэрх)

14-16 нас. Охид (9 тамирчин)

  1. Э.Маргад (Норовлин)
  2. Г.Дүүрэнбилэг (Баянмөнх)
  3. Э.Мичидмаа (Өмнөдэлгэр)

14-16 нас. Хөвгүүд (22 тамирчин)

  1. М.Лувсандорж (“Тэмүүжин” сургууль)
  2. Э.Өсөхбаяр (Өмнөдэлгэр)
  3. Отгонбаатар (Хэрлэн)

17-19 нас. Бүсгүйчүүд (8 тамирчин)

  1. Л.Шинэцэцэг (Өмнөдэлгэр)
  2. Э.Чулуунчимэг (Хэрлэн)
  3. Ж.Нямсүрэн (“Хан Хэнтий” сургууль)

17-19 нас. Залуучууд (12 тамирчин)

  1. Б.Бархасбадь (Өмнөдэлгэр)
  2. Ц.Төмөрбаатар (Өмнөдэлгэр)
  3. Э.Өсөхбаяр (Өмнөдэлгэр)

Насанд хүрэгчид. Эрэгтэй (18 тамирчин)

  1. П.Лхагвасүрэн (Өмнөдэлгэр), Г.Бүрэнболд (Баянмөнх)
  2. М.Семпин (Баянмөнх)
  3. Г.Лхагважав (Бэрх)

Насанд хүрэгчид. Эмэгтэй (5 тамирчин)

  1. Г.Энхсайхан (Баянмөнх)
  2. Ц.Баярмаа (Батширээт)
  3. Г.Батцэцэг (Биндэр)