Сүхбаатар аймгийн өсвөрийн даамчдын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 3-ны бямба гаригт Баруун-Урт хотын 3-р сургууль дээр боллоо. Нийт 153 өсвөрийн тамирчин ухаанаа уралдуулсан тус тэмцээнд Х.Хатанмөнх дасгалжуулагчтай Түмэнцогт сумын тамирчид багаараа тэргүүлж, Э.Мөнхбаатар дасгалжуулагчтай Уулбаян сум, Д.Лхагвасүрэн дасгалжуулагчтай “Ганга чуулган” ХХК-ийн тамирчид удаалжээ. Тэмцээний шилдэг тоглогчоор Э.Санаасайхан (Онгон), Л.Анужин (Ганга чуулган) удаалжээ.
5-7 нас. Охид: 1. Л.Намуунаа (Ганга чуулган) 2. Э.Энхжин (1-р сургууль) 3. Д.Эрдэнэтуяа (Уулбаян)
5-7 нас. Хөвгүүд: 1. М.Мэргэнбаатар (Уулбаян) 2. Д.Өнөмөнх (Уулбаян) 3. О.Тэмүүжин (Ганга чуулган)
8-10 нас. Охид: 1. Х.Чаминчулуун (Уулбаян) 2. Д.Батсолонго (Асгат) 3. Э.Төгсбилэг (Түмэнцогт)
8-10 нас. Хөвгүүд: 1. Б.Дугарлхам (Ганга чуулган) 2. Д.Даваацэрэн (Уулбаян) 3. Э.Түвшинбаяр (Уулбаян)
11-13 нас. Охид: 1. Ш.Мөнхзул (Түмэнцогт) 2. Л.Эмүжин (Ганга чуулган) 3. Э.Саруулцэцэг (Асгат)
11-13 нас. Хөвгүүд: 1. Б.Мөнх-Эрдэнэ (Түмэнцогт) 2. Х.Даваацэрэн (Уулбаян) 3. М.Ууганбаяр (Уулбаян)
14-16 нас. Охид: 1. М.Уранбайгаль (Мөнххаан) 2. Ч.Анужин (Ганга чуулган) 3. Э.Сэргэлэнсайхан (Онгон)
14-16 нас. Хөвгүүд: 1. Э.Дамдинпүрэв (Түмэнцогт) 2. А.Гандуулга (Мөнххаан) 3. Ч.Тэмүүжин (Мөнххаан)