ХАВРЫН ГРАН-ПРИ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
Нэг. Нийтлэг зүйл
- Тэмцээний зорилго нь зуун буудалт даамын спортыг сурталчлан хөгжүүлэх, 2018 оны Ази тивийн АШТ-д оролцох даамчдын бэлтгэлжилтийг хангахад оршино.
- Монголын даамын холбоо, “Энгүүмэл билэг” ХХК, “Шавь” цогцолбор сургууль, “Алтан хүү” клубүүд хамтран тус тэмцээнийг зохион байгуулна.
- Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.
- Тэмцээний дүнг оны шилдэг даамчныг шалгаруулах “Final 2018” шигшээ тэмцээнд оролцох эрхийн оноо цуглуулахад тооцно.
Хоёр. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл
- Тэмцээн 2018 оны 4-р сарын 13-15-ны өдрүүдэд нийслэлийн Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургуулийн даамын клуб дээр болно.
- Бүртгэл 2018 оны 4-р сарын 13-ны 13.00-16.30 цагийн хооронд тэмцээн болох байранд болж, үргэлжлээд шууд тэмцээн эхэлнэ.
- Бүртгэлийн хураамж 15.000 төгрөг.
Гурав. Тэмцээний журам
- Тэмцээн нээлттэй хэлбэрээр зохиогдох ба эрэгтэй, эмэгтэй, ахмад, өсвөр насны тамирчид холилдон тоглоно.
- Цагийн хяналт нэг талдаа 50 мин + бонус 10 сек байна.
- Швейцарь системээр 9 өрөг тоглоно.
- Тэмцээний оноолт, дүнг Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны албан ёсны лицензтэй программаар шүүн явуулна.
- Авсан онооны дагуу цуваагаар жагсааж, байр эзлүүлнэ.
- Оноо тэнцсэн тохиолдолд дараах байдлаар дүнг тооцно.
-Швейцарь системийн Median Solkoff коэффициент
-Швейцарь системийн Reduced Solkoff коэффициент
Дөрөв. Шагнал урамшуулал
- Нээлттэй ангилалд эхний 5, эмэгтэй ангилалд 3, ахмадын ангилал (55-аас дээш насны)-д 2, өсвөрийн ангилал (17 хүртэлх нас)-д охид, хөвгүүдийн төрөлд тус бүр 1 тамирчныг шалгаруулж мөнгөн шагнал олгоно.
- Спортын цол, зэрэг олгоно.
МОНГОЛЫН ДААМЫН ХОЛБОО
Утас: 9819-1288, 9616-5545, 8800-4087, 9533-1166