“Аbidjan Open”-ы цом Африк тивдээ үлдлээ

920

Зааны ясан эрэг улсын Абижан хотноо 10 мянган еврогийн шагналын сантай “Аbidjan Open” тэмцээн энэ сарын 23-29-нд болж өндөрлөлөө. FMJD-гийн Дэлхийн цомын чансааны оноо тооцогдох таван од бүхий тус тэмцээнд Европоос олон шилдэг их мастерууд хүрэлцэн ирсэн хэдий ч анхны тэмцээний цом Африк тивдээ үлдэх учиртай байж.

Камеруны ОУМ Томми Мбонго есөн тавилын дараа 14 оноогоор тэргүүлж, Латвийн Гунтис Валнерис, Нидерландын Ян Гронендейк нар удаалав. Тэмцээний дөрөвдүгээр тойрогт Буркина Фасогийн даамчин Марк Тиеба супер их мастер Юрий Аникеевыг хожиж сенсаац дэгдээсэн юм. Сүүлийн таван жилийн хугацаанд буюу 2013 оны наймдугаар сараас хойш стандарт төрөлд хожигдол хүлээгээгүй байсан Украины даамчин ялагдлын гашууныг амссан нь энэ аж. Дуулианы эзэн Тиеба тэр эрчээрээ явсаар шагналт зургадугаар байр эзэлсэн юм.

Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд нийт 15 даамчин өрсөлдсөнөөс Нидерландын ОУМ Хайке Верхеул тэргүүлж, Укрианы их мастер Ольга Балтачи, ОХУ-ын их мастер Матрена Ноговицына нар тэргүүлсэн байна.