Зуун буудалт даамын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн зургадугаар сарын 20-26-ны өдрүүдэд болж өндөрлөсөн билээ. Үүнтэй холбогдуулан тус тэмцээний тухай сонирхолтой баримтуудыг даам сонирхогчдодоо толилуулж байна. Эхний удаад эрэгтэйчүүдийн УАШТ-ий сонирхолтой баримтуудаас сонирхуулъя.
- 1966 оны зургадугаар сард улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн зохиогдож, Төмөр замын хэрэг эрхлэх газрын ажилтан С.Болд түрүүлжээ. Хожим тэрбээр Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж байв.
- Түүнээс хойш эрэгтэйчүүдийн УАШТ нийтдээ 43 удаа зохиогджээ.
- 1985 онд тус тэмцээн зохиогдсонгүй эхний бөгөөд эцсийн удаа завсардсан байна.
- Нийтдээ 17 даамчин улсын аварга хэмээх эрхэм алдрыг хүртсэн байдаг.
- Улсын аварга цолыг хамгийн олон удаа хүртсэн тамирчин бол Монгол Улсын гавьяат тамирчин, Олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг. Тэрбээр 13 удаа аваргалснаас гадна 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж байжээ. Д.Эрдэнэбилэг 1997 онд анхны түрүүгээ авч байсан бол хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн УАШТ-ээс 13 дахь түрүүгээ хүртсэн юм.
- Насанд хүрэгчдийн улсын аваргын алдрыг эрэгтэйчүүдээс хамгийн залуудаа хүртсэн тамирчин бол Олон улсын их мастер Г.Ганжаргал. Тэрбээр 1993 онд анх удаа аваргалахдаа 15 нас гүйцэд хүрээгүй байв. Ганжаагийн медалийн цуглуулгад 7 алт, 7 мөнгө, 3 хүрэл медаль байдаг бөгөөд дээрх амжилтаараа бүх цаг үеийн хоёрдугаарт эрэмбэлэгддэг юм.
- Ах дүү хоёр даамчин Лодойдамбын Ганбаатар, Гансүх нар улсын аварга шалгаруулах тэмцээнд тус бүр гурван удаа түрүүлсэн нь содон амжилт юм.
- Улсын аварга цолыг тус бүр нэг удаа хүртсэн 9 тамирчин байдаг.
- УАШТ-д хамгийн олон удаа “айрагдсан” тамирчин бол Олон улсын их мастер Р.Манлай. Тэрбээр 1 алт, 4 мөнгө, 1 хүрлээс гадна шагналт IV болон V байранд 10 удаа шалгарчээ.
- Олон улсын их мастер Д.Баттулгын амжилт улсын аварга болж чадаагүй бусад даамчдынхаас хол илүү. Тэрбээр 6 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн юм.
- Нийт 35 тамирчин УАШТ-ээс медаль хүртсэн статистик байна.
Тамирчин Алт Мөнгө Хүрэл IV V Нийт
Д.Эрдэнэбилэг 13 4 4 2 2 25
Г.Ганжаргал 7 7 3 3 – 20
Л.Ганбаатар 3 2 2 1 – 8
Л.Гансүх 3 1 – 2 4 10
Т.Пүрэвдорж 2 4 – – 2 8
Л.Барбаатар 2 3 4 – – 9
Б.Ганзориг 2 – 2 1 1 6
О.Түвшинболд 2 – 1 2 1 6
Д.Ганболд 1 4 2 – 1 8
Р.Манлай 1 4 1 4 6 16
Ц.Сандууз 1 2 1 2 1 7
С.Батсүх 1 – 2 1 – 4
Г.Гэрэлболд 1 – – 1 1 3
Ж.Нямдорж 1 – – – 1 2
С.Тогмид 1 – – – 1 2
С.Болд 1 – – – – 1
Д.Жамсран 1 – – – – 1
Д.Баттулга – 6 4 3 1 14
С.Даваадорж – 2 1 – 3 6
Ц.Отгонбилэг – 2 – – 2 4
Б.Амарсанаа – 1 1 – – 2
Д.Эрдэмбилиг – 1 – – – 1
Ц.Хашчулуун – – 2 – 1 3
С.Лхагвасүрэн – – 2 – – 2
Ц.Балжинням – – 1 3 1 5
Г.Содбаяр – – 1 3 – 4
П.Бат-Очир – – 1 1 2 4
С.Алтангэрэл – – 1 1 – 2
З.Ганбаатар – – 1 – 2 3
Э.Энх-Эрдэнэ – – 1 – 1 2
М.Шийравжамц – – 1 – 1 2
Р.Хорлоо – – 1 – – 1
Г.Дүгэрсүрэн – – 1 – – 1
Ч.Энхтайван – – 1 – – 1
Ц.Сүхбат – – 1 – – 1
Д.Бямбаа – – – 3 – 3
Б.Батжаргал – – – 2 1 3
Ё.Хурцбаатар – – – 1 1 2
Н.Эрхэмбаатар – – – 1 1 2
Ёндонжамц – – – 1 – 1
Сүхбаатар – – – 1 – 1
Ц.Батдорж – – – 1 – 1
Г.Ванчий – – – 1 – 1
М.Түвшинжаргал – – – 1 – 1
Б.Мөнхбаяр – – – 1 – 1
С.Төмөрбаатар – – – – 1 1
Д.Чимид – – – – 1 1
Д.Амгалан – – – – 1 1
Н.Нямцогт – – – – 1 1
Ж.Баасанхүү – – – – 1 1