Шинэ ном

700

Зуун буудалт даамын спортоор хичээллэгч хүүхэд, залуусын хэрэгцээ, шаардлагад нийцэхүйц даамын ном, товхимлыг олны хүртээл болгох тал дээр Монголын даамын холбооноос үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа билээ. Үүний хүрээнд ОУИМ Р.Манлай, Г.Ганжаргал нарын хамтран бичсэн “Сонгомол байрлалын цохилтууд: Нэгдүгээр дэвтэр”, “Гадсан байрлалын цохилтууд: Нэгдүгээр дэвтэр” хэмээх хоёр ном хэвлэгдэн гарлаа. Эдгээр номонд сонгомол байрлалын 320, гадсан байрлалын 456 жишээг оруулсан аж. Тус бүр нь 5000 төгрөгийн үнэтэй энэхүү номыг худалдан авахыг хүсвэл Баруун дөрвөн замд байрлах МДХ-ны төв оффисоос очиж авах буюу 8800-4087, 9616-5545, 9533-1166 утсаар холбогдоно уу.

Мөн даамын спортын ахмад зүтгэлтэн, спортын мастер Т.Пүрэвдоржийн бичсэн “Хөлөг дээр бичсэн түүх” номын хоёрдугаар дэвтэр хэвлэгдэн гарлаа. Монголын даамын “амьд түүх” Пүүжээ багш анхны “хөлөг дээрх түүх”-ээ 1996 онд даам сонирхогчдод толилуулж байсан удаатай.