“Монгени” сургуулийн өсвөрийн даамчид тэргүүлэв
Нийслэлийн Баянгол дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн 2023 оны хоёрдугаар сарын 4-ний бямба гаригт Ерөнхий боловсролын 40 дүгээр сургууль дээр болж өндөрлөлөө. Баянгол дүүргийн биеийн тамир, спортын хороо, “Цаглашгүй монгол ухаан” ТББ-аас хамтран зохион байгуулсан тус тэмцээнд дүүргийн 20 сургуулийн 175 өсвөрийн тамирчин 6-8, 9-10, 11-13, 14-16 гэсэн дөрвөн насны ангилалд…