Сонирхогчдын улсын аваргууд тодорлоо

871

Даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээн 2019 оны зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотноо боллоо. Монголын даамын холбоо, Архангай аймгийн даамын холбооноос хамтран зохион байгуулсан тус тэмцээнд эрэгтэй 135, эмэгтэй 63 тамирчин оролцсон юм. Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад эрэгтэйчүүдээс Говьсүмбэр аймгийн тамирчин, спортын дэд мастер Ё.Бат-Өлзий боломжит 18 онооноос 17-г авсан амжилтаар түрүүлж, дэд мастер Б.Сайнжаргал (Орхон аймаг) 15, дэд мастер Ц.Цолмон (“Ирээдүй” клуб) 14 оноогоор удаалсан байна. Харин эмэгтэйчүүдээс Архангай аймгийн тамирчин, дэд мастер П.Сурмаасүрэн мөн л 17 оноо авсан амжилтаар хол тасархай түрүүлж, дэд мастер Э.Энххүслэн (“Шавь” клуб) 16, дэд мастер Ц.Цацрал (“Ирээдүй” клуб) 13 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэн болжээ. Тэмцээний үеэр зохиогдсон түргэн тоглолтын нээлттэй тэмцээн болоход эрэгтэйчүүдээс спортын мастер З.Ганбаатар аваргалж, эмэгтэйчүүдийн ангилалд П.Сурмаасүрэн ээлжит алтан медалиа хүртжээ.    

Үндсэн тэмцээн:        Эрэгтэй          Эмэгтэй

Рапид тэмцээн:          Эрэгтэй          Эмэгтэй