Эрдэнэт Опен 2019

943

Спортын мастер Ч.Хишгээгийн нэрэмжит ERDENET OPEN дээд лигийн тэмцээн 2019 оны 8 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Орхон аймагт боллоо. Тус тэмцээнд 6 аймаг, 5 дүүрэг, 7 клубийн нийт 99 тамирчин ухаанаа уралдуулсан бөгөөд оролцогчдыг цол зэргээр нь ангилбал ОУИМ 1 ДДХМ 6 спортын мастер 17, дэд мастер 33 байв.

Спортын мастерын 1 баллыг 3 тамирчин биелүүлсэн бөгөөд үүнээс Г.Сүхбат (Дархан-Уул), Б.Сайнжаргал (Орхон) нар спортын мастер цолны болзлоо хангав. Мөн Г.Ууганжаргал (Завхан) дэд мастер болж, Б.Амарбаясгалан (Чингэлтэй) дэд мастерын 2 балл, Ш.Сумъяадорж (Дорноговь), З.Аргабилэг (Сонгинохайрхан), Х.Баттулга (Алтан хүү) нар 1 балл биелүүлжээ.

Дэлгэрэнгүй ДҮН-г үзнэ үү.

Нээлттэй ангилал:
1. Ц.Хашчулуун (Дебют клуб)
2. Э.Хүслэн (Алтан хүү клуб)
3. С.Даваадорж (БЗД)
4. А.Дашчирэв (Сонгодог байрлал клуб)
5. Ц.Сүхбат (Хасу-Мегастарс клуб)
6. Б.Сайнжаргал (Орхон аймаг)

Эмэгтэй ангилал:
1. Б.Анужин (Хасу-Мегастарс клуб)
2. БМөнхжин (Хасу-Мегастарс клуб)
3. П.Сурмаасүрэн (Архангай аймаг)

Ахмадын ангилал:
1. Г.Сүхбат (Дархан-Уул аймаг)
2. Я.Намхай (Дархан-Уул аймаг)
3. Д.Чойжилсүрэн (Сонгодог байрлал клуб)

Өсвөрийн ангилал:
U-11 эр: Б.Баасанбар (Сонгодог байрлал клуб), Х.Өнөмөнх (Ирээдүй клуб)
U-11 эм: Г.Зулцэцэг (Сонгодог байрлал клуб)
U-14 эр: С.Болор (Өмнөговь аймаг)
U-14 эм: Г.Ууганжаргал (Завхан аймаг)
U-17 эр: Б.Пүрэвбаатар (БЗД)
U-17 эм: ДДаваадэжид (Сонгодог байрлал клуб)