Б.Мөнхжин “USA Open 2019”-ийн дэд аварга

1659

АНУ-ын Нью-Йорк мужийн Хантингтон хотноо “USA Open 2019” олон улсын тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай 4 тамирчин оролцсоноос ОУИМ Б.Мөнхжин 9 оноогоор II, ОУИМ Р.Манлай 9 оноогоор V, ОУИМ Б.Мишээл 8 оноогоор IX, дэд мастер Б.Нандинчимэг 4 оноогоор XIII байр тус тус эзэлжээ. Тэмцээний аваргаар ОУМ Евгений Скляров (АНУ) тодорсон байна.

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг https://results.fmjd.org/…/20…/f_2490/final_standings&7.html холбоосоор үзнэ үү.